Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдааны эхний хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. “Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулж, төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт тавьж, санал хэлэв.
Улмаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус III хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгийг энэ сарын 25-д товлож, хуралдаан түр завсарлалаа.