12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2024/12/23 - 2024/12/29).
Хонь: Төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлэх, хүлээсэн үүргээ дуусгахад таатай үе. Гол зүйлдээ анхаарлаа хандуулж жижиг сажиг зүйлд сатаарах хэрэггүй. Томоохон худалдан авалт хийх бол анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хөгжүүлэх нь хувь хүн талаасаа хөгжиж дэвших боломж өгнө. Таны хичээл зүтгэл талаар болохгүй бөгөөд энэ үед хийх шинэ алхам нь ирээдүйд эергээр нөлөөлөх болно. Хувийн зорилгодоо хүрэх ажлын таатай нөхцөлийг зөвшөөрөх нь тааламжтай байна. Нам гүм тайван нөхцөлд ажиллах нь олон үйл хэргийг засаж залруулах, хийж гүйцэлдүүлэх боломж гаргана. Ямар ч нөхцөл байдалд та бүгдийг зүй ёсоор нь хийж чадна. Ямар ч газар ажилласан нэр хүндтэй байж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Хамт олондоо өөрийн үзэл бодлоо зөв зүйтэй илэрхийлж, итгэл үнэмшилтэй харагдаж чадвал цаашдын үйл ажиллагаа тань амжилттай байх бөгөөд нэр хүнд, ур чадвараа батлан харуулж чадах юм. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаа ч эерэг таатай байх бололтой. Долоо хоногийн сүүл рүү зарим нэг таарамж муутай хүмүүсийн өдөөн хатгалга, сөрөг хандлагыг тоолгүй өнгөрүүл. Дотнын хүнийхээ зөвлөгөөг сайтар дагах таныг алдаа хийхээс сэргийлж өгнө. Мөн өөрийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрөх нь элдэв зөрчил маргааныг дэвэргэхгүй байх боломж гаргана. Аж амьдралаа цэгцлэх, бие даан амьдрах бэлтгэлээ хангах зэрэг үйл явдлууд өрнөнө. Болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж, хянуур хандах хэрэгтэй.
Үхэр: Энэ долоо хоногт шинэ бизнес төлөвлөгөө зохион, өөрийгөө хөгжүүлэх зорилго тавихад тохиромжтой байна. Мэргэжлийн ажилдаа хянамгай хандаж, зөв арга барилыг ажил хэрэгтээ ашиглахыг зөвлөж байна. Өөрт оногдсон ажлаа амжилттай шийдвэрлэх, мэргэжлийн ур чадвараа гайхуулах боломж гарна. Залуус өөрийн хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг эрэлхийлнэ. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхэд маш тохиромжтой. Зөн билэг, дотоод мэдрэмж хурц байна. Амжилт ололт олох боломжийг ихэсгэсэн өөрчлөлт шинэчлэлт хүлээгдэж байна. Нөлөө бүхий хүмүүс болон дээд албан тушаалтантай ойр дотно болох таатай нөхцөл үүснэ. Мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжгүй. Томоохон эд хөрөнгөтэй холбоотой ажлуудаа хойшлуулахад гэмгүй. Ямар нэг зүйлд хэт туйлшрах, бусдын нөлөөнд автахаас болгоомжил. Шинээр эхэлсэн ажлын үр дүн нь санаснаас доод түвшинд байх болно. Сэтгэл санааны хөдлөлөө барьж, биеэ удирдаж чаддаг байх хэрэгтэй. Мэдрэлийн ядаргаа нь цочмог үйлдэл хийлгэж болзошгүй. Эрүүл мэндийн асуудал тулгарч мэднэ. Эрүүл хоол хүнс хэрэглэх шаардлага үүсэж байж мэднэ. Таны амьдралд ямар нэгэн сонголт тулгарч мэднэ. Гэр бүлийн хүрээнд уур амьсгал таатай байх боловч өөрийгөө хэт дөвийлгөн биеэ тоосон зан авир гаргах нь ая тухтай байдлыг алдагдуулж болзошгүй. Найзуудтайгаа уулзан, ажил амьдралын талаар санал бодлоо хуваалцаж, цаашдын ирээдүйн талаараа зөвлөлдөж магадгүй.
Ихэр: Энэ долоо хоногт хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлээр дүүрэн байх тул олон зүйлийг даван гарах боломжтой болно. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулах чадвар өндөр байна. Энэ үед олдсон боломжоо ашиглан өөрийн зорилгодоо хүрэх замаа тодорхойлох хэрэгтэй. Төлөвлөсөн ажилд хэрэгтэй байгаа мөнгө санхүүгээ тодорхой болгох шаардлага гарна. Ямар нэгэн зүйлд сэтгэл хоёрдож, эргэж буцах явдал гарч мэднэ. Чухал шийдвэр гаргах шаардлага тулгарна. Хайрын харилцаа багагүй анхаарал халамж шаардах үе байна. Ганц бие хүмүүсийн болзоо хэн хэндээ тааламжтай байна. Найз нарын хүрээллээ тэлж, олны тус дэмийг мэдэрнэ. Гэхдээ гэнэн ойворгон зангаас болж эмх замбараагүй байдал үүсэж магадгүй. Аль болох хувийн эрх ашгаа ил гаргахгүй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дунд үеэс хойш өмнөх ажлаа дуусгасан ч гэлээ дараагийн овоорсон их ажил угтах болно. Зорьсон үйлээ саад бэрхшээл багатай бүтээхийн тулд хувийн ур чадвараа сайн ашиглах хэрэгтэй. Амжилт олж, байр сууриа баттай болгохын тулд нөлөө бүхий болон эрхэлсэн ажилдаа эзэн болсон хүмүүсийн туршлага, зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Танд ямар ч үүрэг шаардлага ноогдсон бай хамаагүй өөрийн хүч нөөцөд итгэлтэй урагшил. Туршлага мэдлэг тань тохирно гэж бодогдсон ажил хэргийн саналыг хүлээн авах хэрэгтэй. Амьдралд тань ахуйн чанартай өөрчлөлтүүд гарна. Гэр орондоо цэвэрлэгээ хийх, эд хогшлоо цэгцлэх гэх мэт ажил ударч мэднэ. Ойр тойрны хүмүүстэйгээ хэл ам хийхээс зайлсхий. Ажил төрлийн харилцааг аль болох эв зүйгээр аятайхан байлгах хэрэгтэй болно. Хувийн амьдралдаа гол анхаарлаа төвлөрүүлээрэй. Ойр дотнын хүмүүстээ тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд таны санхүүгийн боломж хир байгаа нь туйлын чухал байна.
Мэлхий: Ажил хэрэгтээ өөрчлөлт хийхээр бэлдэж байгаа бол амжилттай болно. Харин шинэ зүйл эхлэхээр шийдээд байгаа бол тийм ч амжилттай биш бөгөөд танд түүнийг хийх сэтгэлийн хүч, эр зориг дутаж байна. Ёс суртахуун, мэдлэг боловсролоо тасралтгүй баяжуулж, тархи оюунаа цэнэглэж байх нь тохиромжтой. Ямар ч үед материаллаг эд зүйлд бүү шуна. Танд орлого зарлагаа хянахад хүнд байгаа ч үүнийг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг ойлго. Урьдчилан төлөвлөсөн л биш бол аливаа гэнэтийн эрсдэлтэй алхмыг хийхгүй байхыг зөвлөж байна. Шийдвэр гаргахын өмнө гарч болох эрсдэл, үр дүнг сайтар тооц. Аяллаар явах, албан томилолтоо эхлүүлэх зэрэгт тохиромжтой. Бизнесийн салбарынхан ээдрээтэй асуудлаас эвтэйхэн гарч чадна. Хайр дурлалын харилцаандаа үнэнч байдлын баталгаа болох ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Хайр сэтгэлийн адал явдалд анхаарал болгоомжтой хандаарай. Хувиа хичээх, дээрэнгүй загнах зэрэг занг харилцаандаа гаргалгүй, бусдыг өөрийнхөө үгээр барьж цагдахгүй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү бүхий л нөхцөл байдал гэнэтийн гэж болох зүйлийг танд үзүүлэх тул бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Аливаа эрсдэлтэй үйлдэлд цаг хугацаанд шахагдсан нөхцөл байдлаас болж оролцвол мөнгө хөрөнгөө алдах магадлалтай. Боломж байгаа бол энэ удаа маш болгоомжтой байх нь зөв. Энэ нь санхүүгийн хувьд илүү аюулгүй байдал авчрах болно. Хувийн амьдралд таныг маш хүчтэй мэдрэмж нөмрөн авах ба түүнтэй тэмцэхэд хүндрэлтэй байх болно. Зарим нэг чухал ажил гарч ирэх боловч түүнийг дараа хийнэ гэж хойш тавих хүсэл төрж магадгүй. Гэвч энэ нь тийм ч оновчтой биш байна.
Арслан: Энэ долоо хоногт эрч хүч дүүрэн, сэргэлэн цовоо байгаагаа мэдрэх болно. Сэтгэл санааны хувьд юунд ч яарч сандрахгүй тайван амгалан байхыг хичээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх нааштай сайн цагийг хүлээх хэрэгтэй. Бусадтай үүсгэсэн маргаантай асуудлыг шийдвэрлэх гэж яарсны хэрэггүй. Эрүүл мэндэд асуудал үүсэх тул анхаарал болгоомжтой байгаарай. Хоол хүнсээ зөв тохируулж хэрэглэхгүй бол өвчин эмгэг олох магадлалтай. Хэрэв өвчин эмгэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай. Санхүү, эд хөрөнгөтэй холбоотой асуудал тохиолдож болзошгүй. Магадгүй ямар нэгэн гаднын хүчин зүйлээс эхлэлтэй байж болох сөрөг нөлөө эсвэл хуурмаг хандлагаас болж алдагдалд орж мэднэ. Санамсаргүй алдаа ч гаргаж болзошгүй. Ямар ч үр дүнгүй маргаанаас үүдэн шалтгаангүй уурлаж уцаарлах бололтой. Санаандгүй хэлсэн үгнээсээ болж шаналж, харамсах байдал тохиолдож ч магадгүй. Ажлаа урагш ахиулахыг хүсэвч тийм ч амар хялбар байхгүй. Хувь хүний хичээл зүтгэл, үүрэг оролцоо маш их хэрэгтэй үе. Амьдралын чухал асуудлаа хэн нэгэн хүнд даатгах, хариуцуулах хэрэггүй. Тайлан тооцоонд алдаа гарах, буруу дүгнэх зэрэг нөхцөл байдал үүсэж мэднэ. Гэнэтийн зардал нь ажил мэргэжлийн хүрээнд ноцтой асуудал үүсэхэд хүргэж болзошгүй. Хамт олноо анхааралтай сонсох шаардлагатай байна. Зайлшгүй тохиолдолд бий болсон нөхцөл байдалд тохируулан төлөвлөгөөгөө өөрчлөхийг од эрхэс зөвлөж байна. Бие сэтгэлийн хувьд хэт их ачаалал авах зүйлээс зайлсхий. Өөр дээрээ ямар нэг үүрэг хариуцлага хүлээж авах ч хэрэггүй. Таатай цагийг хүлээж бодлоготой хөдлөх хэрэгтэй. Таны сэтгэл санааны тогтворгүй байдал нь өмнөх ажлаа хийж чадахгүйд хүргэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ аль болох ихэнх цагийг өнгөрүүлэх нь өлзийтэй байна.
Охин: Энэ долоо хоногийг таны хувьд эрч хүчтэй эхлэхээр байна. Сэргэлэн авхаалжтай зан нь ихэнх тохиолдолд оновчтой шийдвэр гаргаж, зөв сонголт хийх боломж олгоно. Мөнгө санхүүгийн асуудлаа нааштай шийдвэрлэнэ. Хэрэгтэй мэдээллийг олж авсны ачаар тулгарч болох эрсдэлээс гэр бүлээ хамгаалж чадна. Од эрхэс уран бүтээл туурвих, шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг оюуны хөдөлмөрийг дээд зэргээр ивээнэ. Ажил үйлсээ бүтэмжтэй, ахиц дэвшилтэй байна гэдэгт итгэлтэй байж болно. Долоо хоногийн дунд үед төлөвлөгөөндөө хүрэхийн тулд маш их хариуцлагатай байх шаардлагатай. Зарим тохиолдолд танд хэн нэгэн томоохон саад учруулах магадлалтай. Ховор олдох боломжуудын нэг тохиох бөгөөд эргэн тойрны хүмүүсийнхээ анхаарлын төвд байж байр суурь, нэр хүндээ өсгөх болно. Шинэ санаа гаргасан ашиг тусаа орлогын шинэ эх үүсвэрээр хүртэж чадна. Долоо хоногийн сүүл рүү яарсан, ахархан бодол асуудал тарьж магадгүй юм. Эргэн тойрны хүмүүсийн шударга бөгөөд шийдэмгий зан чанар нь аливаа сөрөг үйл явдлыг зоргоороо өргөжих боломж олгохгүй. Оюун санаагаа цэгцэлж, цааш өсөн дэвжихийн төлөө өөртөө хөрөнгө оруулалт хий. Хэсэг хугацаанд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, шинэ зүйл сурахад тодорхой цагийг зарцуулаагүй бол одооноос бүхий л боломжтой нөхцөл байдлыг өсөж хөгжихөд зориулахыг хүснэ. Од эрхэс амжилтыг тань гэрэлтүүлж санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх болно. Магадгүй уулзалт ярилцлага ихэнх цагийг авч болно. Амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтийг бий болгоно. Олны анхаарлын төвд байж магадгүй. Харин хэт ихэмсэг дээрэнгүй зан эвгүй байдалд оруулж мэдэх юм. Олны хэл амнаас болгоомжил.
Жинлүүр: Энэ долоо хоногт ажил төрөлдөө идэвх зүтгэл гарган шинэ санаачилга гаргахад таатай байна. Ажил хэрэгч санал хүлээн авч магадгүй бөгөөд амжилт олохын тулд өөрийн хүрч чадах хил хязгаарыг тогтоо. Хий хоосон мөрөөдөлдөө автахаас зайлсхий. Идэвхтэй ажлын хүрээнд бичиг баримттай холбоотой ажилдаа алдаа гаргаж магадгүй тул сайтар хянаж, алдаагаа олж засахыг зөвлөж байна. Бусдын санал гомдлыг эелдгээр хүлээн авч өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөр. Гэхдээ од эрхсийн нөлөөний улмаас бусад хүний үгэнд амархан итгэх, буруу үйлдэл санаандгүй хийх зэрэг байдал илэрнэ. Улс төр, нийгмийн харилцаанд оролцож байхдаа өөртөө итгэлтэй байхыг хичээ. Олонд танигдсан хүмүүсийн хувьд нэлээд эрэлттэй, хэрэгцээтэй байх болно. Гэр бүлийн харилцаанд таатай байх бөгөөд хувийн амьдралдаа ямар нэгэн ахиц дэвшилт гаргах зорилгоор өөрчлөлт хийхэд таатай байна. Олон хүнтэй харилцахад танд эерэг, ашигтай нөлөө илүү үзүүлэх бөгөөд таны орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэр бий болж мэдэх юм. Ойрын үед хийхээр төлөвлөж буй аялалдаа эртнээс бэлтгэх нь тохиромжтой. Долоо хоногийн сүүл рүү зарим тохиолдолд итгэл алдрах, буцаж няцах зэрэг тогтворгүй байдал гаргаж мэднэ. Хүсээгүй сонголт тулгах нь таны нөхцөл байдлыг дордуулаад зогсохгүй сэтгэл санаагаар унагаж магадгүй. Сэтгэл хөдлөлтэй үедээ буруу шийдвэр гаргаж болзошгүй. Мөнгө төгрөгийн асуудлаас болж хэн нэгэнтэй муудалцах явдал гарч мэднэ. Аль болох тайван байхыг хичээвч эргэн тойрны хүмүүсийн асуудалд тархи толгойгоо чилээнэ. Амьдралын олон асуудалд зайлшгүй шурган орох шаардлага тулгарна. Эхлүүлсэн ажлаа замын дундаас хаях хэрэггүй. Өмнө нь хийгдсэн гэрээ хэлэлцээрийн дагуу боломжийн ашиг хүртэж мэднэ. Залуу хүмүүсийн хувьд амьдралаа өөрчлөх боломж нээгдэж байна.
Хилэнц: Энэ долоо хоногийн эхээр өөрийн үзэл бодлыг бусдад тулган шаардаж, зөрүүд ааш аягаа хэтрүүлэх хэрэггүй. Хувийн амьдралын буруу хэвшлээ засах алхам хийх үе. Хайр сэтгэлийн харилцаанд үүссэн асуудлаа ч амжилттай шийдэх бололтой. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, эрүүл зөв амьдрах төрөл бүрийн аргуудыг судал. Хувийн болон албаны ажил аль аль нь цагийг маш нарийн төлөвлөх шаардлага үүсгэнэ. Нэр хүндээ өсөж, олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх бололтой. Долоо хоногийн дунд үед ашигтай санал нь ирээдүйд ажлын амжилт, ахиж дэвших боломжийг авчирна. Гэхдээ бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдлаа зөв тодорхойлж байж хөрөнгө оруулах эсэхээ шийдээрэй. Боломжтой нөхцөл байдлыг хүлээх нь дээр гэдгийг сануулж байна. Төрийн байгууллагын ажилчдын хувьд албан тушаал ахих магадлал өндөрсөж байна. Янз бүрийн үйл ажиллагаанд оролцохдоо хэт дэврүүн аашлах хэрэггүй. Хэт идэвхтэй оролцоо нь таныг асуудалд оруулж болзошгүй тул биеэ зөв авч явах хэрэгтэй. Үг хэл, үйл хөдлөлдөө анхаарч байхыг од эрхэс зөвлөж байна. Зарим үед хамтын ажиллагаанаас зайлсхийж ганцаарчилсан тоглолтыг үзүүлэх нь оновчтой болно. Уйтгар гунигт автуулсан хэмнэл удаан үргэлжилбэл сэтгэл санааг хямрааж болзошгүй. Бусдыг өөртөө татах чадвар, дур булаам байдал тань өсөн нэмэгдэх тул өөрийгөө сэргээх арга хэмжээ аваарай. Санаандгүй учрал хайр сэтгэлийн харилцаа үүсгэж магадгүй. Ирээдүйг төсөөлөн, урьдчилан харах чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөөг бүхэлд нь өөрчилж мэднэ. Өөрт таагүй санагдах, эсвэл үзэл бодол нийлдэггүй хүмүүстэй заавал уулзах хэрэггүй.
Нум: Хамт олонтойгоо нэг зорилго тэмүүлэлтэй, эв нэгдэлтэй байж чадвал танд ч амжилт ирэх болно. Тиймээс ганцаарчилсан тоглолт хийхээс татгалзах хэрэгтэй. Магтаал сайшаал нь таны эрч хүчийг сэргээж урам зоригийг нэмэгдүүлнэ. Та өөрийн мэдрэмждээ тулгуурлан томоохон шийдвэр гаргах бөгөөд энэ нь амжилт авчирна. Танд авьяас чадвар, арга барилаа үзүүлэх боломж гарч ирнэ. Шинэ ажил эхлүүлэх, аялал зугаалгаар явах, гэрээ хэлэлцээр хийх зэрэг нь тийм ч амаргүй байх болно. Үл мэдэгдэх шалтгаанаар таны хийж буй ажилд саад гарах магадлалтай. Бусдад тулгамдсан асуудлаараа хандахад саад бэрхшээл багатай байна. Гэхдээ дарга, дээд албан тушаалтантай харилцаа муутай байх төлөвтэй. Нөхцөл байдалдаа тохируулан уур амьсгалыг эвдэхгүйгээр эргэн тойрны хүмүүстэй харилцах хэрэгтэй. Ажил хэргээ анхаарахаас гадна гэр бүл ойр дотнын хүмүүсийн асуудалд санаа тавих хэрэгцээ их байх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ эвтэй найртай харилцахыг зөвлөж байна. Гэр бүлтэй хүмүүс удаан хамт байснаар нэг нэгнийгээ шүүмжлэх, ялихгүй зүйл дээр сөргөлдөх зэрэг байдал цөөнгүй үүсдэг байж мэднэ. Үр хүүхдүүдтэйгээ эвтэйхэн харилцаж, тэдний дотоод сэтгэлээ танд нээх боломжийг олгоорой. Магадгүй тэдэнд тулгамдсан асуудал нэлээд байж мэднэ. Эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарлаа сайн хандуулах шаардлага гарна. Ялангуяа хууч өвчтэй хүмүүс гам сахих дэглэмийн онцгойлон авч үзээрэй.
Матар: Энэ долоо хоногт ямар нэгэн шинэ нээлт хийх, зохиол бүтээл туурвих зэрэгт тааламжтай байх болно. Бүх төрлийн харилцаа нь маш сайн бөгөөд таатай үр дүнг авчирна. Хайр дурлалын хувьд ч халуун дулаан, дотно сайхан харилцаа үүснэ байна гэж од эрхэс амлаж байна. Бусдыг өөртөө татах шинж чанар, амьдралын эрч хүч өндөр байна. Сэргэлэн овсгоотой зан тань гэнэтийн мэдээнд бэлэн байж, өөрийгөө эергээр хамгаалж чадна. Харин бусдаас хэтэрхий ихийг шаардсанаас болж асуудал үүсэж болзошгүй тул аливаа харилцаагаа авч үлдэхийн тулд алс хэтээ харж, ухаалгаар хөдлөхийг зөвлөж байна. Багш, сурган хүмүүжүүлэгчийн ажилтай хүмүүс бусдын үгийг анхааралтай сонсох хэрэгтэй. Бусдыг юунд алдаа гаргаад байгааг нь олж харах чадвар сайн байна. Таны хувьд олны дунд өөрийгөө хамгийн сайхнаар гялалзан харуулах боломж гарна. Мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх сууриа тавина. Гэхдээ эрсдэлтэй алхам, тодорхойгүй үйл ажиллагаа хийх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү эрч хүч тань аажмаар буурч байгаа тул зарим үйл явдлууд таны эсрэг эргэж магадгүй. Хэн нэгнээс танд ирэх тусламж дэмжлэг нь түр зуурынх байх бөгөөд та илүүг хүсэж найдах хэрэггүй. Өөрөө өөртөө найдаж бүхнийг хийх эр зориг өөртөө суулга. Бодсон санаснаа одоо л амжуулж, хийж авахгүй бол дараагийн удаа гэж хойшлуулах тусам замхран, арилах болно. Ямар ч зүйл дээр алгуурлах хэрэггүй. Ойрын хугацаанд өөрийнхөө төлөө шинэчлэл, сэргэлт хийхийг хүснэ. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах боломжтой. Хайр дурлалын харилцаа тааламжтай байна.
Хумх: Энэ долоо хоногт санхүүгийн асуудлаа шийдэх олон боломж гарч ирнэ. Харин түншүүдтэйгээ таатай бус харилцаа үүсвэл ажлын явцад муугаар нөлөөлж, цаашлаад үр дүн сөрөг гарахыг санаарай. Албан ажлыг бүтээх, амжуулах зэрэгт танил талын холбоо сүлжээндээ хэт найдах хэрэггүй. Хүсэл тэмүүлэл өөдрөг байх болно. Зарим нэг мөрөөдлөө биелүүлэх бололтой. Танилын хүрээгээ нэмэгдүүлэх, харилцаагаа гүнзгийрүүлэх зэрэг үйл ажиллагаанд тохиромжтой. Хариуцлага сайтай хүмүүстэй ажил хэргийн түнш болох нь илүү үр дүнтэй байна. Ямар нэгэн тохиролцоо, хэлэлцээр нь зохих ёсоор шийдвэрлэгдэнэ. Өөрчлөлт хийх, засвар үйлчилгээ хийхэд тохиромжтой. Долоо хоногийн сүүл рүү мэргэжлийн эсвэл гэр бүлийн харилцаанд аль алинд нь хүндрэл гарсан ч өөрийн алдааг бусдын нуруунд тохох хэрэггүй. Өөрийгөө зөв удирдан, ур ухаанаа гаргаж чадвал үйл хэрэг тань сайн үр дүнд хүрч, улмаар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх болно. Ихэнх хүмүүс өөрийн нөөц бололцоогоо ашиглан ирэх жилийн санхүүгийн төлөвлөгөөндөө бусдаас хараат бус болох зорилго тавина. Шийдмэг оролдлого нь амжилттай болох бололтой. Албан ажилд хувийн ашиг сонирхлыг илүүд тавих юм бол ахин дэвшихэд тань саад болохоос гадна хамтран ажиллагсдын дургүйцлийг хүргэж магадгүй. Гэнэт ирсэн ажил хэргийн саналд яаралгүй хариу өг. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарна. Гэхдээ сэтгэлд бүрэн нийцсэн хүнээ олох гэж нэлээд хугацааг үдэж магадгүй.
Загас: Долоо хоногийн эхэн үед мэргэжлийн ажлын хүрээнд үйл явцыг хурдасгах, үр дүнд нөлөөлөх гэсний хэрэггүй. Нарийн чимхлүүр ажил дээр алдаа гарч мэднэ. Мэргэжлийн хүнээс туслалцаа авахаас бүү татгалз. Дуусаагүй ажил хэргээс болоод ачаалал нэмэгдэнэ. Энэ нь цаашдын үйл ажиллагаанд чухал байх тул хойш суух хэрэггүй. Долоо хоногийн дунд үе болон түүнээс хойш ярвигтай төвөгтэй ажил нь их цаг шаардах ч авьяас чадвараа ил гаргахад чухал нөлөө үзүүлнэ. Таны үг үйлдэл бусдын анхаарлыг татахуйц байж, зөв хандлагын хүчээр нэр хүндээ өсгөж, талархал шагнал авах магадлалтай. Өөрийн мэдрэмж зөн совинд хэт итгэх нь үргэлж зөв байхгүй тул бусадтай ярилцах, асуудлаа хуваалцах нь таны ажлыг хөнгөлөхөд тус болох болно. Олон нийттэй харилцах үйл ажиллагаа амжилттай байна. Эд материаллаг байдлаа нэмэгдүүлсэн ч амьдралын хэмнэл сайнаар өөрчлөгдөхгүй байж магадгүй. Өөрийн нөөц бололцоондоо итгэх байдал нэмэгдэх үед л тулгарсан сөрөг хандлага, таагүй нөхцөл байдлаас амархан ангижирна. Өөртөө төвөг удсан ажил гаргаж цагийг дэмий хоосон өнгөрүүлэхгүй байхыг хичээ. Элдэв хуримтлагдсан асуудлаас хөндийрөх гол хүчин зүйл нь өөрийгөө төвлөрүүлэх арга байх болно. Хайртай хүнтэйгээ романтик болзоо зохион байгуулах зэрэг хувийн харилцаанд тохиромжтой үе. Таны уужим сэтгэл, тэвчээртэй байдал тань гэр бүлд ая тухтай, тайван байдлыг авчирна. Таны ухаалаг зан, эерэг хандлага бүх зүйлийг энгийн бөгөөд хөгжилтэй болгож чадна. Харин хайр дурлалын шинэхэн харилцаа бүтэл муутай байж магадгүй. Шинэхэн хосуудын хувьд ямар ч жижиг асуудлыг хэтэрхий хүндээр хүлээж авах хандлага ихсэж мэднэ. Хэрүүл маргаанаар ямар ч асуудал шийдэгдэхгүйг санаарай. Бие махбодын хувьд зовуурь багатай байсан ч өвчин хуучаа тоолгүй орхиж болохгүй.