Цаг үеийн мэдээ

Японы Нагоя хотод болж байгаа жюү-жицүгийн Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслангууд алтан медалийн эзэн болжээ. Тодруулбал, аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээ хөх бүсний 120 кг-ын жингийн мастер болон опен ангилалд хос алтан медаль хүртэж энэ жилийн аймгийн наадмын түрүү бөх Лхагваагийн Батсайхан хөх бүсний 120 кг-д түрүүллээ.