Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-27-ны өдрүүдэд гал түймрийн 26, аврах ажиллагааны 2 буюу нийт 28 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргаж, 411 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30%-аар буурсан дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.