Цаг үеийн мэдээ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас гадаадад зорчих болон суралцах гэж буй иргэдэд хамгийн эрэлт хэрэгцээ бүхий арван төрлийн лавлагаа, тодорхойлолтыг англи хэлээр гаргадаг боллоо. Энэхүү үйлчилгээнүүд нэвтэрснээр иргэд баталгаат орчуулга шаардлагагүйгээр албан ёсны бичиг баримтаа англи хэл дээр авдаг болж байгаа юм. Үүнд: 

1. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт

2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

3. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт

4. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

5. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа

6. Төрсний бүртгэлийн лавлагаа

7. Иргэний үнэмлэхийн лавлагаа

8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолын хуудас 

9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас 

10. Өндөр настны тэтгэвэр тогтоолтын хуудас

May be an image of text that says 'e mongolia лавлагаа тодорхойлолт англи хэл дээр гардаг боллоо 30CTOBER2022 REFERENC STATEINFORMAT INFORMATIC FORS DATABASE REFERENCE CIVIL S CRIMINAL RECORDS рганийэр байгааэ пр 5003 шууд иргэний эруугийн хариуцлага хулээж байгаа эсэх тодорхойлолт нийгмийн даатгалын шимтгэл телелтийн талаарх тодорхойлолт шуухийн шийдвэрээр бусдад телбергуй эсэх тодорхойлолт гэрлэсний буртгэлийн лавлагаа гэрлэсний буртгэлгуй лавлагаа терсний буртгэлийн лавлагаа иргэний унэмлэхийн лавлагаа зевлегее E-MONGLIAapyraa цахимаар шийдье...'

Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг авах зааврыг хүргэж байна.  

● E-Mongolia системд амжилттай нэвтрэх 

● Үйлчилгээнүүд цэс рүү хандах 

● Англи хэл дээр гарах лавлагаа, тодорхойлолт цонхон дээр дарах

● Англи хэлээр гарах 10 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос сонгон үйлчилгээ авна.