Цаг үеийн мэдээ

Нийслэл хот орчимд 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр их хэмжээний цас орсны улмаас Багануур, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Цагаан хөтлийн даваа, Төв аймгийн Баяндэлгэр сум Их худгийн даваан дээр халтиргаа гулгаа үүсэж цасанд боогдож, суусан 29 автомашиныг татан гарган, 94 иргэний амь насыг аварч ажиллалаа.

Иймд Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг авсан тохиолдолд холын замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, бага насны хүүхдийн малд явуулахгүй байх, дулаан хувцаслаж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.