Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, хүүхдүүдийн өвлийн амралт 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 долоо хоног үргэлжилнэ.
Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн энхрий бяцхан хүүхэд багачуудаа болзошгүй ахуйн гэмтэл осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг нь сайтар хангаж анхаарлаа хандуулаарай.