Цаг үеийн мэдээ

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Соёлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, УДБЭТ-ын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журмын дагуу уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшнийг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд УДБЭТ-ын  Уран бүтээлчдийн мэргэжлийн  ур чадварын шалгалт Гоцлол дуу ангийн уран бүтээлчдээр эхэллээ. 

Мэргэжлийн ур чадварын шалгалтын шүүгчээр Монголын хөгжмийн урлагийн томоохон төлөөлөл болсон эрдэмтэн, судлаач, багш нар болон зочин шүүгчээр ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын Ерөнхий удирдаач УГЗ А.П.Чепурной, ОХУ-ын Буриад улсын ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Баярто Цырандоржиевич Дамбаев нар ажиллаж байна. 

Мөн МУИС-ийн Гадаад хэлний тэнхимийн Итали хэлний судлаач, багш нар Уран бүтээлчдийн хэлний мэдлэгийн түвшнийг тогтоохоор ажиллаж байна. Хэлний мэдлэгийн түвшнийг тогтоогоод зогсохгүй цаашид түвшин ахиулах сургалтын хөтөлбөрт хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Таны сурталчилгаа