Цаг үеийн мэдээ

П.И.Чайковскийн "Щелкунчик" балет нь анх 1892 оны 12-р сарын 18-ны өдөр Петербургийн Мариинский театрт анх тавигдаж байсан бөгөөд зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээл нэг юм.

Жүжгийн үйл явдал XVIII зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Самар цөмөгчийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь "Щелкунчик" бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг.

"Щелкунчик" балетыг 2024 оны 01 сарын 13, 14-ний өдөр 17:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглоно. 

П.И.Чайковский "Щелкунчик" балет / 2 бүлэг, 4 үзэгдэлт/

Үргэлжлэх хугацаа: 120 минут

Насны ангилал: 6+

Хөгжим: П.И.Чайковский

Удирдаач: Т.Гэрэлцэцэг МУСТА, Ц.Тэлмүүн-Очир

Ерөнхий балетмейстер: Д.Дашлхагва МУСТА

Зураач: Б.Анхбаяр

Хөтлөх найруулагч: Т.Ганбаяр