Цаг үеийн мэдээ

1963 оны 05-р сарын 15-нд Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн "Евгений Онегин" дууриар анх нээлтээ хийж байсан бол уг дуурь нь анх удаа 1879 онд Москвагийн /Малый театр/ Бага театрт тоглож байжээ. Энэхүү гурван бүлэг, долоон үзэгдэлт дуурь нь хүмүүсийн нийтлэг мөн чанар ялангуяа залууст тохиолдох хайр сэтгэлийг олон талаас нь харуулж хайр сэтгэлээрээ учирч буй залуус хувийн зан араншингаас болж хувь заяа нь хэрхэн шийдэгдэж байгааг хөгжмийн тансаг хэллэгээр илэрхийлсэн дэлхийн сонгодог бүтээл юм.

П.И.ЧАЙКОВСКИЙ "ЕВГЕНИЙ ОНЕГИН" /Гурван бүлэг, Долоон үзэгдэлт/ дуурь Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа 2024 оны 01 сарын 20, 21-ний өдрүүдэд 17:00 цагт тоглоно. 

Тасалбарыг: УДБЭТ-ын билетийн касс болон https://ticket.mn/event/209 авах боломжтой.

Лавлах утас: 70110397