Цаг үеийн мэдээ

ХҮН намын дарга Тогмидын ДОРЖХАНД: 

ХҮН нам санал авах зорилгоор популизм хийхгүй, мөрөөдлийн амлалт тавихгүй, халамжаар өрсөлдөхгүй. 

Өнөөдөр парламентад суудалтай ХҮН нам Үндэсний аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. 

УИХ-д суудалтай гурван нам энэ удаагийн сонгуульд дангаараа оролцох нь тодорхой боллоо.

ХҮН намын дарга Тогмидын ДОРЖХАНД:

"Мөрийн хөтөлбөр судалгаанд үндэслэсэн, мөрөөдлийн цаас бус хэрэгжихүйц байх ёстой, үр дүнд нь Монгол Улсын иргэдэд үр өгөөжөө өгдөг байх ёстой.

Салбар бүрд тулгамдсан асуудлыг мэргэжлийн байдлаар шийдэх шийдлүүдээ тодорхой тусгасан. ХҮН нам бол салбар, салбарын мэргэжилтнүүдтэйгээрээ улс төрийн намуудаас ялгардаг, бид иргэдэд бодитой ямар ажил хийх ээ ярина, санал авах зорилгоор популизм хийхгүй, мөрөөдлийн амлалт тавихгүй, халамжаар өрсөлдөхгүй. 

20 гаруй намаас сонгуульд эвсэж оръё гэсэн саналыг ХҮН намд тавьсан. Эвсэл болж орох санал ирүүлсэн улс төрийн намуудад хүндэтгэлтэй хандах болно. ХҮН нам Төлөөлөх зөвлөлийн 100 гаруй гишүүдээрээ хэлэлцээд 2024 оны сонгуульд дангаараа орохоо 100 хувь санал нэгтэйгээр шийдсэн. Монгол Улсад парламентын ардчилал бэхжих шаардлагатай, олон намын тогтолцоо бодитойгоор хөгжих ёстой гэдэг дээр бид санал нэгдсэн юм аа".