Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал албан ёсоор эхэллээ.

Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Ардчилсан намын төлөөлөн удирдах төв байгууллага Үндэсний бодлогын хороогоор хэлэлцүүлэхээр цуглаад байна. 

Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралд  Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,  УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүд оролцож байна.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: "Бизнес хийгээд, ажил хийгээд явахад хэн ч садаа болдоггүй улсыг эрх чөлөөт улс гэнэ" 

Таны сурталчилгаа