Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун зүгт 65 км зайд өнөөдөр буюу 03 дугаар сарын 24-ний 17:44:56 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:  

Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс Зүүн урд зүгт 46км

Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс Баруун зүгт 65км

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс Зүүн зүгт 71км

Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн