Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь ажлын байрандаа “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 3 төрлийн бодисыг 2023 оны 10 дугаар сараас тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглан үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.