Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 16

2024.03.26 / МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН

ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 06.42-19.13

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 3 сарын 26, Ангараг гараг. Билгийн тооллын 16, Тэргүүн дагуул одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:42-19:13. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.