Цаг үеийн мэдээ

2024 оны 3-р сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Танд бодож, мөрөөдөж байсан зүйлээ биелүүлэх сайхан боломж олдоно. Өнөөдөр та мөн л энэ ч ажил тэр ч ажил гэсээр өдрийг дуусгана. Олон нийтийн ажилд нэлээдгүй цагаа зарцуулна. Ажил хэргийн хувьд аливаа амлалт биеллээ олохыг мэдрэх болно. Хамтран ажиллагсадтайгаа үл ойлголцолд хүрэх ч энэ нь ажлын үр дүнд нөлөөлөхүйц хурцадмал биш юм.

Үхэр: Одоохондоо бага зэргийн сэтгэлийн хямралд орж, бие эвгүйтэх магадлалтай. Зүүдээ эергээр нь тайлбарлавал оновчтой байх болно. Санхүүгийн байдлаа дахин дүгнэж, төлөвлөж ашиг орлогоо тооц. Танд гэнэтийн мэдээ ирж магадгүй. Та үүнд бэлэн байгаарай. Гэхдээ энэ нэг их ноцтой биш байх болно.

Ихэр: Ажлын сүүлийн өдөр хэдий ч таны эрч хүч буураагүй, урам зориг дүүрэн байна. Өнөөдөр та нисэхэд ч бэлэн сэтгэл санаа сайхан, хөнгөн байна. Өнөөдөр та ажлын уулзалт зохион байгуулах бол санаа зовох зүйлгүй бүх зүйл таны бодсоноор амжилттай дуусах болно. Гэхдээ хамтрагчдынхаа өмнөөс томоохон шийдвэр гаргахгүй байхыг танд зөвлөж байна. Гэр бүлд өөрийн өөрийн үзэл бодол ноёрхоно.

Мэлхий: Хоёрдмол өдөр. Өнөөдөр ажил болон хийж бүтээж байгаа зүйлээсээ томоохон завсарлага авна. Хамтрагчтайгаа үл ойлголцолд хүрэх эсвэл таахын аргагүй нөхцөл байдал үүснэ. Нягтлан бодогч, санхүүтэй холбоотой хүмүүст дарамт шахалт ирнэ. Энэ байдлыг хамтрагчийнхаа хүчээр шийдэж чадна. Гэнэтийн бэлэг авах, таныг алмайруулсан үйлдэл танд тохиолдоно. Та алдаа гаргасан ч эргээд хурдан засаж чадна. Шинээр ажил төлөвлөх хэрэггүй.

Арслан: Ямар нэг хөрөнгө оруулалттай холбоотой ажил амжилттай байх бололтой. Мөн санаандгүй ажлаас ашиг орлого хүртэж магадгүй. Эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтнүүд хямарч магадгүй. Ялангуяа хол газар яваа хүмүүс эрүүл хоол хүнс хэрэглэхийг од эрхэс зөвлөж байна.

Охин: Өнөөдөр шинэ бүтээн байгуулалтын суурь тавих, шинээр ажил эхлүүлэх, ажилд орох, засвар хийх гээд томоохон ажлууд амжилттай байна. Зарим нэг таагүй асуудлыг тэр дор нь шийдвэрлэж чадна. Өнөөдөр та өөрийн зөн совиндоо итгэж аливаа шийдвэрийг гаргахдаа хурдан шуурхай байх болно. Хэн нэгний хэлсэн таатай үг таны урмыг ихэд сэргээх болно.

Жинлүүр: Өнөөдөр та өөрийн хүрээлэлд буй найз нөхөд, хамтран зүтгэгч нарын дунд үзэл бодлоо хуваалцан өнгөрүүлэхэд танд амьдралд тань нөлөөлж болохуйц олон сайхан туршлага, мэдлэгийг хуримтлуулах болно. Та өөрийн сонирхсон зүйлээ хийж сэтгэлийн хатан зориг гаргасны ачаар амжилтыг араасаа дагуулж түүнд хүрэх замд тань саад болох бүх бэрхшээлийг даван туулж чадна.

Хилэнц: Удаашралтай өдөр. Од гарагийн таагүй нөлөөгөөр өнөөдрийн ажил хэргийн уулзалт бүтэмж муутай байна. Ямар нэгэн шинэ ажил эхлэх гэсний хэрэггүй. Шинээр хийсэн ажил тань олигтой үр дүн өгөхгүй байж магадгүй. Гартаа дадсан ажлаа эсвэл өмнө хийж дуусгаагүй ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцээ. Та өөр олон талаас санхүүгийн эх үүсвэр олохыг хүснэ. Ялангуяа эрчүүд амьдралын олон нугачаанд хамгийн бүдрэхгүй, нугарахгүй хүмүүсийн нэг байж чадна.

Нум: Өнөөдөр та хэт ачаалал авахгүй байхыг хичээ. Таны санаачилгатай байдал, бусдыг татах чадвар биеллээ олж хамт олноороо хүрээлүүлэх болно. Таатай уур амьсгал таны ажлын явцыг түргэн шуурхай гүйцэтгэхэд ихээхэн нөлөөлнө. Хэрэв ажлын төлөвлөгөө гаргах гэж байгаа бол ойрын долоо хоногоор л гаргасан нь илүү үр дүнтэй байх болно. Өнөө орой та сэтгэл амар тайван амрах гэж юу байдгийг мэдрэх болно.

Матар: Ажлын ачаалал багасаж танд гэр бүл, хайр дурлалын тухай бодох цаг нэлээдгүй гарна. Та зөвхөн өөрийн хүчинд найдах хэрэггүй. Ганц бие хүмүүс хайр дурлалаа илчлэх, санал тавих, хамтран амьдрахад таатай байх болно. Гэнэтийн осол аваар, гэмтэл бэртэлд өртөж болзошгүй тул анхаарал болгоомжтой байгаарай.

Хумх: Хянуур өдөр. Таны ойр дотнын хүмүүсийн хэн нэгний хийсэн үйлдэл бусдын хүндлэлийг хүртэж, сайшаагдана. Санаандгүй тохиосон нөхцөл байдал нь таны нэр хүндийг ихээхэн өсгөнө. Сэтгэлийн хөөрлөө дарж байхыг зөвлөж байна. Дурын гэрээ хэлэлцээр нь тэр бүр амжилт авчрахгүй тул ирсэн гэрээ бүрээ сайтар уншиж танилцах, хянахыг зөвлөж байна.

Загас: Ажил хэргийн явц удааширна. Төсөл удирдагчаас шүүмжлэл сонсоно. Энэ нь таныг улам ирлэж өгөх болно. Өнөөдөр дутуу ч маргааш бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө та шаргуу хөдөлмөрлөнө. Цахилгаан, техниктэй харьцахдаа болгоомжтой бай. Хэн нэгэн танд сайхан санал тавих болно. Гэхдээ та үүнд нь эргэлзэх, бодох шаардлага тулгарна. Таны итгэмтгий зан энэ өдөр сарних болно. Аав, ээжтэйгээ сайтар ярилцаж санаа бодлыг нь сонсоход илүүдэхгүй.