Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр оройн 23:32 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аравдугаар ангийн алба хаагчдыг очиход, тус байрны нэг давхрын агааржуулалтын хоолой шатаж их хэмжээний утаа 11, 12 дугаар давхарт хуралдсан байсныг агаарыг сэлгэн ажиллаж унтраасан байна. Тухайн байрны 12 давхрын оршин суугч иргэн О /27 настай, эрэгтэй/, У /22 настай, эмэгтэй/, Т /1 настай, эмэгтэй/, мөн хаяг тодорхойгүй 16 настай, эрэгтэй нар угаартсан байсныг НЯТТ-ын их эмчид хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 45 /том хүн-37, хүүхэд-8/ гаргасан.

Таны сурталчилгаа