Цаг үеийн мэдээ

Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

Агаарын бохирдлыг бууруулах хоёр үндсэн эх үүсвэрийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг Засгийн газрын тэргүүний асуусан асуултад нийслэлээс би дараах байдлаар хариулт өгч байгаа. 

Автотээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Улаанбаатар хотод өнөөдөр бүртгэлтэй автомашины тоо 804 мянга байна. 2023 онд нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 325 мянган байсан бол яг өнөөдрийн байдлаар 804 мянга болжээ. Ухаалаг камерын системүүдэд өдөрт хөдөлгөөнд оролцож байгаа дундаж тоо 350-400 мянга тоологддог. Үүнд захын дүүргүүдийн ухаалаг камерын систем нэгдээгүй байгаа. 25-ны өдрөөс 176 уулзварын камер нэгдсэн ухаалаг камерын системд нэгдэнэ. Ингэхээр энэ тоо өсөх байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Баянхошуу, Толгойт, Баруун салаа, Шархадны Эрдэнэтолгой зэрэг камерын системд нэгдээгүй байх үеийн өдөрт дунджаар хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо 350-400 мянга хүрч байгаа. Эдгээр машинуудын агаарт үзүүлж байгаа хамгийн хорт үзүүлэлт нь азотын исэл гэдэг химийн хортой бодисыг ялгаруулдаг юм байна. Манай агаарын чанарын алба болон Тээврийн цагдаагийн албаныхны хяналт шалгалтаар хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд тэр дундаа Hibrid хөдөлгүүртэй приус загварын автомашинуудын ихэнх хувь нь зориулалтын нүүрсэн яндангаа сольсон байна. Энэ нь агаарт хамгийн их хортой бодис ялгаруулж байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тээврийн цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцож байгаа машинуудыг эхний удаад сануулна. Дараагийн удаад журамлаж, жинхэнэ яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулна гэдэг албадлагын арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Өнөөдөр Шадар сайдын Засгийн газрын хуралдаанд тавьсан мэдээллээр өнгөрсөн жил 40 мянган яндан гадагшаа зарагдсан байна. Дотор нь байгаа үнэтэй элементүүдийг ялгаж авахын тулд ийм байдлаар зарагддаг. Зах зээл дээр 1.5-2 сая төгрөгийн үнэтэй зарж байна гэдэг мэдээлэл байна. Шадар сайд ямар эх сурвалжаас авсныг бүү мэд. С.Амарсайхан дарга 40 мянган яндан хилээр гарсан мэдээллийг танилцуулж байна лээ. 

Таны сурталчилгаа