Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааны асуудлаар албаныхантай уулзалт хийсэн. Тэгвэл тус уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй. Тэгвэл цахим орчинд түүнийг хамрын хагалгаанд орохоор БНСУ-ыг зорьсон гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Ерөнхий сайд айлчлалаа дуусгаж ирээд Солонгос Улс руу явсан нь үнэн. Гэхдээ бид хувь хүний эрүүл мэндийн асуудлыг мэдээлэх боломжгүй" гэв.