Цаг үеийн мэдээ

"Этик" продакшны жүжигчин С.Одбаяр "Үнэхээр муухай зүйл хийснээ өөрөө харж байна. Гутарч байна. Намайг уучлаарай. Надад өөр хэлэх үг үнэхээр олдохгүй нь" хэмээх гарчигтай мэдэгдэл бүхий шууд дамжуулалтыг өөрийн цахим хаягтаа нийтэлжээ. Тэрээр: 

-Өчигдөр сошиал орчин тавигдсан бичлэгт тайлбар гэх юм уу, уучлал хэлэх нь зүйтэй болов уу гэж бодоод бичлэг хийж байна. Хүн нэрээ, тогос өдөө гэж хамгийн үнэн үг байдаг юм байна. Би согтуу байхдаа ямар ааш авир гаргаж, ямар муухай харагдаж байсан гэдгээ бичлэгээс олж харж, та бүхнээс хэлүүлэлгүйгээр мэдэрч, их гэмшиж байна. Өдий хүртэл дэмжиж ирсэн хүмүүс болон хамтлаг, гэр бүл, эх хүүхэд, ах эгч, ээж аав, хамаатан садан гээд бүх ойр дотнын хүмүүсээсээ уучлалт гуйж байна. Өөрийгөө өмөөрөх хүсэл сонирхол алга. Энэ зүйлээс болж гэр бүл, хамтлагийнхныг маань битгий газар дор ортол муулаарай. Энэ хэрэг сар гаруйн өмнө болсон. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа" гэв.

Таны сурталчилгаа