Цаг үеийн мэдээ

Хотын дарга Х.Нямбаатар: 

Метро, Туулын хурдны зам, тойрог замаа хөдөлгөж түгжрэлээс ангижирна. Гэр хорооллыг орон сууцжуулж, эрчим хүчний төслүүдээ хөдөлгөж байж утаа, агаарын бохирдлоосоо сална. Түгжрэл бууруулах ажлын хүрээнд ирэх жилийн нийслэлийн төсөвт Туулын хурдны замын төсвийг бүрэн тавьсан. Метроны бүтээн байгуулалтын ажилд Их Британийн Засгийн газраас баталгаа гаргах санал ирүүлсэн бөгөөд яриа хэлэлцээрүүд хийгдэж эхлээд байна. Тодруулбал Их Британийн Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон. Мөн 25 жил амнаас ам дамжин яригдсан V цахилгаан станцын ажил гараанаас гарахаар болсон. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөөд байна.

 

Таны сурталчилгаа