Цаг үеийн мэдээ

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос 2024 оны шилдэг тамирчдаа шалгаруулжээ. Хэт холын марафон гүйлтийн шилдгийн шилдэг тамирчнаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн мотобуудлагын батальоны Хангалт үйлчилгээний тасгийн нярав, ОУХМ, дэд ахлагч Баяраагийн Сарангуа тодорсон байна.

Тэрээр ердөө нэгхэн сарын өмнө БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын марафон гүйлтийн тэмцээнд 50 км зайд тэргүүлж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн билээ.

Түүнчлэн 4 дүгээр сарын БНСУ-д болсон марафон гүйлтийн тэмцээнд мөн 21 км зайн аваргын алтан медалийг хүртсэн бөгөөд он гарснаас хойших 20 орчим олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд алт, мөнгө, хүрэл медалиудыг өнгө хоршуулсан хүртсэн амжилтаараа ийнхүү шилдгийн шилдэг марафон гүйлтийн тамирчнаар шалгарсан байна.

Таны сурталчилгаа