Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.12.20/-ийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир уншиж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нэр дэвшигчээс асууж тодрууллаа.  Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувь дэмжиж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилсон УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.

Таны сурталчилгаа