Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2024.12.20/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Нийслэл хотод тулгамдсан асуудал болох агаарын бохирдол, түгжрэл, эрчим хүчний асуудал, Баялгийн сангийн тухай хэлэлцсэн юм. 

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд Францын төрийн өмчит "Орона майнинг" компанитай хийх ураны төслийн хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлэх болсон талаар ярилаа. 

Тэрбээр:

"Бадрах энержи төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн Лхагва гарагт УИХ-д өргөн барихаар тогтсон. Энэ бол Оюутолгойн төслөөс хойших хоёр дахь том гэрээ. Үндэсний баялгийн сантай холбоотой асуудлуудын шийдвэрийг гаргаж, 34 хувь байх уу эсвэл 10 хувь байгаад 34 хүртэлх хувийг АМНАТ-өөр орлуулах уу гэдэг чухал асуудал. 

Ураны төслийн хувьд Засгийн газрын 10 хувь нь алтан хувьцаа байна. Өөрөөр хэлбэл Монголын тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. 24 хувь нь Хуримтлалын санд иргэдийн хадгаламж хэлбэрээр очиход АМНАТ нь орох байдлаар тооцох аргачлал руу орж байгаа.

34 хувь болон АМНАТ тооцох асуудал иргэдийн И-Монголиа дахь хуримтлал руу төвлөрөх учраас иргэн бүхэн том төслүүдээ дэмждэг байх нийгмийн уур амьсгал үүснэ. Нөгөө талаараа баялаг шууд эзэндээ очих агуулгуудыг иргэд өөрсдөө хянах боломжтой" гэв.

 

Таны сурталчилгаа