“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллахаар боллоо. Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал Япон улсын “Нарита интернэшнл айрпорт” корпораци, “Ханеда интернэшнл айрпорт” корпорацтай хамтын ажиллагааны ”Санамж бичиг” байгууллаа.