Өнөөдөр /2024.12.20/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Нийслэл хотод тулгамдсан асуудал болох агаарын бохирдол, түгжрэл, эрчим хүчний асуудал, Баялгийн сангийн тухай хэлэлцсэн юм.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрээр:
Агаарын бохирдол, эрчим хүчний дутагдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж УИХ-д яаралтай горимоор танилцуулж дэмжлэг авна. Орон нутаг өөрийн асуудлаа шийддэг байх ёстой. Ингэхийн тулд санхүүгийн чадамжтай байх ёстой, хүний нөөцийн чадавхтай байх ёстой. Тэр ч утгаараа Х.Нямбаатар даргыг хотын удирдлагаар тавьсан. Шийдэл гарсан одоо дэмжлэг хэрэгтэй байна.
Асуудлаас гарах үндсэн жор бол хотын ерөнхий төлөвлөгөө. Хотын асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж ягштал баримтлах ёстой гэв.