Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Үүнд эрчим хүчний салбарын сэргэлтийн хүрээнд дараах мэдээллийг хийлээ.

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлж буй. Олон жил мега төслүүд гацлаа. Тиймээс энэхүү улс төрийн гацааг гаргана гэдэг уриатайгаар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэдэг гэрээг байгуулж байна. Гурван намын хамтарсан гэрээ бий. Өнгөрсөн хугацаанд бид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээрийг хийсэн. Шанхайд тус гэрээ зурагдсан. Хавар ажил нь эхэлнэ гэсэн үг. Энэ нь ялангуяа эрчим хүчний салбарт сайн дохио болж байгаа. 

Монгол Улс эрчим хүч экспортлогч улс ялангуяа говийн бүс нутаг байх боломжтой. 2030 оноос цааш хятадад маш том эрчим хүчний хэрэглээ үүснэ. Үүн дээр том хэмжээний мега төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр ирэх долоо хоногт хэлэлцэгдэх Гашуунсухайт-Ганц мод боомт буюу Чайна энержитэй хийх хэлэлцээр эрчим хүчний салбарын үнэмлэхүй том түүхэн эхлэл цэг болно гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлье. Мөн өнөөдөр 14 мега төслийг түшиглэн Багануурын уурхайд кокс түлшний үйлдвэр байгуулах шийдвэрийг гаргасан. Дахин 2-3 коксын үйлдвэрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах шийдвэр гараад хэрэгжих боломжтой болж байна. Олон асуудлын гол зангилаа эрчим хүчний салбар байгаа. Тиймээс эрчим хүчний салбараа бүх талаар дэмжинэ. 14 мега төслийн 50 хувь нь эрчим хүч, 50 хувь нь дэд бүтцийг дэмжих төсөл байгаа. 

Таны сурталчилгаа