Цаг үеийн мэдээ

Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын даргын тушаал, үүрэг даалгавар, цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шалгах, шийдвэрлэх, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, алба хаагчийн үйл ажиллагаа, ил тод нээлттэй байдлыг хангах, хамт олны санал санаачилга, санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор Эрүүгийн цагдаагийн албанаас 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Тайлангийн хурал /2024.12.19/ болж, хурлыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Сэргэлэнбаатар нар нээж үг хэлсэн юм.

Хуралд Эрүүгийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасгийн 508 алба хаагч танхимаар, цахимаар 580 алба хаагч хамрагдлаа.

Тус албаны онцлог ажлаас дүгнэхэд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээнд үндэслэн дэвшилтэд техник технологи, инновац нэвтрүүлсэн, алба хаагчийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн зэрэг олон ажил, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлсэн онцгой жил болсон байна.

Энэ үеэр “СPD talk” буюу “Ахмад, дунд, залуу үе”-ийн төлөөллүүд чөлөөт ярилцлага хийж, ажил мэргэжлээр бусдыг хошуучлан ажилласан алба хаагч нартаа шагнал гардуулан 2025 оны зорилтоо тодорхойлсноороо шинэлэг байв.

Таны сурталчилгаа