Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Өнөөдрийн хуралдаанаар ЭТТ ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг E-Mongolia платформоор дамжуулан 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 23:00 цагаас хоёрдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цаг хүртэл зургаа хоногийн хугацаанд 100 хувь цахимаар санал асуулга явуулсан. ЭТТ ХК-иас иргэд 1072 хувьцааг эзэмшдэг. Нийтдээ 28 орчим хувь нь иргэдийн хувьцаа байдаг. Компанийн тухай хуульд 50 хоногийн дотор хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг тараах уу, хуваарилах уу гэдгээ ТУЗ-өөрөө шийдээд СЗХ-нд мэдэгддэг. Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувиар ногдол ашгийг тараахдаа улирал тутамд олгож байя гэдэг шийдвэр гарсан учраас улирал тутам ногдол ашиг хуваарилах Компанийн тухай хуулиар хэрэгжүүлж байгаа. E-Mongolia платформоор санал асуулга явуулахад нийт 505,318 иргэн оролцлоо. Үүнээс 481,809 иргэн бэлэн мөнгөөр авъя гэдэг сонголтыг хийсэн. 22242 иргэн хуримтлалын сан буюу иргэнийхээ хадгаламжийн дансанд авъя гэсэн байна. 1767 иргэн Хөгжлийн сан эсвэл нийслэлийн түгжрэл, утааны эсрэг арга хэмжээнд зориулъя гэсэн саналыг өгчээ. Өнөөдрөөс бид 20303 иргэн рүү нотификэшн явуулна. Та өөрийн ногдол ашгаа өөрийн хадгаламжийн дансанд хийхийг зөвшөөрч байна уу? гэсэн санал асууна. Хэрвээ зөвшөөрвөл таны E-Mongolia платформд харагдаж буй 138 мянган төгрөгийн дансанд ЭТТ ХК-ийн ногдол ашиг 100 мянган төгрөг нэмэгдэнэ.