Цаг үеийн мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “1072” хувьцааны ногдол ашиг тараагдаж буйтай холбоотойгоор  ногдол ашгаараа нэмэлт ногдол ашиг олох хөрөнгө оруулалтын боломжийн талаарх мэдээллийг хүргэж байна.

2025 оны 02-р сарын 24-ний байдлаар нийт 41 компани хувьцаа эзэмшигчдэдээ 2025 ондоо багтаан 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахаар зарласан бөгөөд ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдрүүд нь одоогоор тодорхой зарлагдаагүй байгаа билээ. Иймд бүртгэлийн өдөр тогтоогдохоос өмнө буюу одоо тус компаниудын хувьцааг худалдан авсан тохиолдолд та ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад амжиж бүртгэгдэх юм. Ингэснээр та ногдол ашгийн мөнгөөрөө худалдан авсан хувьцаанаасаа дахиад нэмэлт ногдол ашиг хүртэх боломжийг нээж байгаа юм.

“ЭТТ” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгөн хөрөнгөө хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулснаар та (хувьцааны үнийн өсөлтийг тооцоогүй) зөвхөн ногдол ашгийн хуваарилалтаас өндөр өгөөжийг хүртэх боломжтой байна.

Арилжаанд оролцох заавар:  https://mse.mn/mn/invest#howtotrade


Таны сурталчилгаа