ТАТВАРЫН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ НЬ БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ИЛҮҮ ТААТАЙ, ТОГТВОРТОЙ БОЛГОНО
MYXAYT-аас 5000 орчим бизнес эрхлэгчийг хамруулан явуулсан "Монголын бизнесийн орчин-2023" судалгааны үр дүнгээс үзэхэд, татварын орчин нь 2020 оноос хойш 0.12 нэгж буюу таван хувиар буурч, 2.50 оноогоор дундаас доогуур үнэлэгдсэн нь бизнес эрхлэхэд татварын орчны асуудлууд байсаар байгааг илэрхийлж байна.
Монгол Улсын 2024 оны татварын нийт орлого 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 их наяд төгрөгөөр буюу 27.4 хувиар өссөн байна. Энэ орлогын 32.8 хувийг орлогын албан татвар, 21.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.2 хувийг нийгмийн Даатгалын орлого, 4.0 хувийг онцгой албан татварын орлого, 18.1 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна гэдгийг MYXAYT-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хурлын үеэр хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
Наран трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Удвал, "НӨАТ 10 хувь, НДШ 14 хувь, ААНОАТ 10 хувь, нэмэх нь бусад төрлийн татвар, хураамж, төлбөр, торгууль, алданги төлж байгаагийн улмаас ихэнх компаниуд зах зээлд удаан оршин тогтож чадалгүй, татварын дарамтад орсноор үүд хаалгаа барин дампуурч байна. Тиймээс бизнес эрхлэгчдээс өгсөн саналыг хуульдаа тусгаж, ажил хэрэг болгохыг эрх баригчдаас хүсэж байна" гэв.
Хэвлэлийн бага хуралд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал А.Амартөгс оролцлоо.
МҮХАҮТ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс авсан нийт 178 багц саналыг холбогдох газруудад тусгайлан хүргүүллээ.