Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Эрч Гранд Автосервис ХХК, Баянтээг ХК, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмарцэрэнгийн Гантулга үзүүрлэв.
Дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Архангай аймгийн Тариат сумын харьяат, ЗХ-013 анги, Очирням ХХК, Хүннү Шоес ХХК, Херо Холдинг ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа, цэргийн харцага Д.Төрбаяр, аймгийн харцага Б.Сайнбаяр нар үлдэв.
Маргааш 11:00 цагаас Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн урьдчилсан шатны барилдаантай. Хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүд битүүний барилдаанд барилдах эрхээ авна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО