Forbes сэтгүүл хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн рейтингийг гаргасан байна. Энэхүү жагсаалтыг хоёр дахь жилдээ жүжигчин Скарлетт Йоханссон тэргүүлж, нэг жилийн дотор 56 сая долларын цалинтай ажиллажээ. Энэхүү жагсаалтыг тэргүүлж ашиг орлоготой ажиллахад түүний оролцон тоглосон Avengers болон Мarvel-ийн Black Widow кинонууд нөлөөлсөн байна.
Харин энэхүү жагсаалтад шинээр Элизабет Мосс (24 сая доллар ) болон Марго Робби (23,5 сая доллар ) нар 7,8-дугаар байрыг эзлэн орж иржээ. Тэднээс гадна топ 10 жагсаалтад жүжигчин Николь Кидман 34 сая доллар, Женнифер Энистон 28 сая доллар, Шарлиз Терон 23 сая долларын орлоготойгоор багтсан байна. Эхний байрт жагсаж байгаа эдгээр эмэгтэй жүжигчид 2018 оны 6-р сарын 1-ээс 2019 оны 6-р сарын 1 хүртэл нэг жилийн хугацаанд нийтдээ 314,6 сая долларын цалинтай ажилласан тооцоог Forbes сэтгүүл гаргасан байна. Энэ нь түрүү жилийн эмэгтэй жүжигчдийн орлогоос 69 хувиар их үзүүлэлт бол хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчидтэй харьцуулбал 200 сая доллараар бага тоо ажээ.