Dark Light
Нийгэм | 2025-03-14

ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮР 6 САРД АШИГЛАЛТАД ОРНО

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан. Хуучин гүүрийг буулгах явцад шинэ гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Газрын түвшнээс доош 17 метр гүнд шонг суурилуулж байна.

Нийгэм | 2025-03-14

"АВТОБУСНУУД РЕКЛАМЫН САМБАР БОЛЛОО" ГЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Иргэний гомдол: Иргэн Б: Улаанбаатар хотод явж байгаа шинэ автобуснууд рекламын самбар боллоо. Цонхыг нь хаагаад, хаяг самбар наачихсан байх юм. Арга хэмжээ авч өгнө үү. 

Нийгэм | 2025-03-14

ХИЛЧИД ШИНЭ НИСДЭГ ТЭРЭГТЭЙ БОЛЛОО

2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Хил хамгаалах байгууллага, Хилийн цэргийн нисэх алба “H225 Super Puma” загварын нисдэг тэрэгтэй боллоо. Франц Улсын “Airbus” компанийн “H225 Super Puma” загварын нисдэг тэрэг

Нийгэм | 2025-03-14

ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ ГАЗРУУД

Шар усны үерийн эрсдэлийн мэдээг танилцуулж байна. 

Нийгэм | 2025-03-14

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР О.ОТГОНТӨГС НАРЫН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хотын удирдлагуудад шаардлага тавьсныг НИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, уулзлаа.

Нийгэм | 2025-03-14

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ II ТУНД ХҮҮХДЭЭ ХАМРУУЛСАН ЭСЭХИЙГ НЯГТЛААРАЙ

Хүүхдийн байгууллагууд  багш, ажилчид, хүүхдүүдийн  ирцийг өдөр бүр авч, шинж тэмдгийн тандалт хийх.

Нийгэм | 2025-03-14

С.ЭНХТӨР: ТҮГЖРЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ НЬ ЦАГДААГИЙН ҮҮРЭГ БИШ

Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн албаны дарга асан С.Энхтөр өөрийн цахим хуудастаа замын түгжрэлийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "цагдаа нарыг өдөр шөнөгүй зохицуулахыг болиулаад, жолооч нарыг гэрэл дохио, замын тэмдэгт даатгах хэрэгтэй"

Нийгэм | 2025-03-14

ҮХРИЙН МАХ 22666 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцуулжээ. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16981 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19992 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Нийгэм | 2025-03-14

ОСЛООС АМЬД ҮЛДСЭН ХҮҮХДҮҮДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙНА

Орон нутгаас өвчтөн тээвэрлэж яваад том оврын автобустай мөргөлдөж 6 хүн амиа алдаж, 2 хүүхэд хүндээр бэртсэн харамсалтай осол энэ сарын 11-нд гарсан. 

Нийгэм | 2025-03-14

ЗАМЫН ОСЛООР 4 ХҮН АМИА АЛДАЖ, 2 МАШИН ШАТЖЭЭ

Зам тээврийн ослын улмаас 4 иргэн амь насаа алдаж, 2 тээврийн хэрэгсэл шатжээ. Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-аас 03 дугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд 3 км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00