2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн хоёрдугаар хороо 13 байр нэгдүгээр орцонд утаа ихээр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл иргэнээс иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг 2 минутад туулан хүрэлцэн очиход хоёр давхар байрны хоёрдугаар давхарт хог, модон шат, шал шатаж байсныг унтрааж ажиллалаа. Утаанд боогдсон байсан 24 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж иргэдийн амь насыг авран хамгаалж ажиллалаа.
Иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг хангаж ил гал гаргахгүй байх, цахилгаан хэрэгслийг хэт ачаалуулахгүй байхыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.