Dark Light
Нийгэм | 2025-05-01

ПАРЛАМЕНТАД АХМАДУУДЫГ АЖИЛЛУУЛАХААР БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Манай улсад ахмад настнуудын хөдөлмөрлөх эрх зөрчилтэй, тэтгэвэрт гарсан л бол нийгмээс шууд тусгаарладаг байдлыг, ялгаварласан хандлагыг халах манлайллыг 126 гишүүнтэй УИХ үзүүлэх хэрэгтэй хэмээн үзэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн шийдвэрээр “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеийн туршлага солилцох хөтөлбөрийг өнөөдөр эхлүүллээ. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, А.Ариунзаяа, Д.Энхтуяа нар олон нийтэд танилцуулав. 
 
Эхний ээлжид 30 ахмадыг УИХ-ын гишүүд сонгон авч хамтран ажиллана. Хууль, эрх зүйн бодлого боловсруулах, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний судалгаа хийсэн туршлагатай, УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан 7 хоногт 15-аас дээш цагаар ажиллах боломжтой 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүмүүс энэ сарын 25-ны өдрийг хүртэл parliament.mn хуудас дахь цэсээр, эсвэл ахмадын холбоо, клубээрээ дамжуулан бүртгүүлэх нь нээлттэй гэв. Энэхүү хөтөлбөр нь Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, ахмад настны төлөөлөлд парламентын үйл ажиллагааны талаар сурталчлан таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг сэдэлжүүлэх, оролцоог дээшлүүлэх, үе хооронд мэдлэг туршлага солилцох, дамжуулах зорилготой юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00