Монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, оюун ухаан, үндэсний өв соёл Ази тивийн тайзнаа дахин гялалзлаа. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дананг хотод амжилттай зохион байгуулагдсан "Queen of the Asia 2026" олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон "Miss Mongolia 2026" тэмцээний "Model Awards" титмийн эзэн Энхболдын Хүслэн хос нэр хүндтэй шагналыг хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.
Тэрээр тус тэмцээнээс:
-
ТЭРГҮҮН ДЭД БАЙР – SEMI WINNER
-
ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ХУВЦАС – BEST NATIONAL COSTUME
шагналуудыг тус тус хүртсэн байна.
Э.Хүслэн нь эрх зүйч болон график дизайнер хос мэргэжилтэй бөгөөд 2013 оноос хойш загварын салбарт тасралтгүй хүч сорьж буй чадварлаг модель юм. Тэрээр энэ удаагийн олон улсын тайзнаа Монгол үндэсний өв соёл, уламжлал, дахин давтагдашгүй үнэ цэнийг бахархалтайгаар сурталчлан таниулж, шүүгчдийн багийг өөрийн гайхалтай үндэсний хувцасны үзүүлбэрээр бишрээж чаджээ.
Эх орныхоо нэрийг олон улсад дуурсгаж, Монголынхоо өнгө төрхийг Ази тивдээ гэрэлтүүлсэн Э.Хүслэндээ "Мисс Монголиа Холбоо" болон нийт элэг нэгтнүүдийнх нь зүгээс халуун баяр хүргэж, цаашдынх нь загварын карьер болон амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл




