Dark Light
Нийгэм | 2026-11-25

GOOGLE MAPS-Д ЗАМ ДАГУУХ БУУДАЛЛАХ ЦЭГҮҮДИЙГ БАЙРШУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг “Google” компанийн төлөөлөгч С.Нацагдоржийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын аялал жуулчлалын гол зам дагуух амрах болон ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэгүүдийн мэдээллийг “Google Maps” платформд байршуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
​
Талууд эдгээр цэгийн байршил, мэдээллийг платформд бүртгэх, 360° зурагжуулалт хийх боломж болон цаашдын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ. Мөн 2027 онд зам дагуух түр буудаллах цэгүүдийг үе шаттайгаар бүртгэж, аялагч, жуулчдад байршил, орчны мэдээллийг хүртээмжтэй хүргэхээр төлөвлөж байна.
​
Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийг зорих аялагчдад амрах цэгүүдийг хялбар олох боломж бүрдүүлэхээс гадна аяллын төлөвлөлтийг сайжруулах, аялал жуулчлалын үйлчилгээний мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08