Dark Light
Урлаг соёл | 2026-11-12

СОЛОНГОСЫН АЛДАРТАЙ ОЛОН АНГИТ КИНОНЫ ЖҮЖИГЧИН ТАНИГДАХЫН АРГАГҮЙ ӨӨРЧЛӨГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Жүжигчин Жү Хён Ён саяхан шүдний эмчилгээ, засал хийлгэснийхээ дараа төрх нь илт өөрчлөгдсөн зургаа нийтэлж, олон нийтийн анхаарлыг татлаа.

Арваннэгдүгээр сарын 11-нд тэрээр өөрчлөгдсөн төрхтэй инээмсэглэлээ харуулсан шинэ гэрэл зургаа хуваалцжээ. Хэдийгээр энэ нь харьцангуй жижиг өөрчлөлт мэт боловч шинээр тэгшилсэн шүд нь түүний төрхийг санаанд оромгүй өөр харагдуулж, сүүлийн үеийн мэдээллийг нь анхаарлын төвд авчирсан байна.

Шинээр нийтлэгдсэн зураг дээр Жү Хён Ён камер луу эгц харан зөөлөн инээмсэглэж буй нь харагдана. Өмнө нь бага зэрэг тэгш бус шүд, өвөрмөц соёогоороо танигддаг байсан жүжигчин бүсгүй одоо хамаагүй тэгш, жигд инээмсэглэлтэй болжээ.

Түүний өмнө нь илт мэдэгддэг байсан соёо шүд нь харагдахаа больж, шүдний эгнээ нь бүхэлдээ мэдэгдэхүйц тэгширсэн байна. Энэхүү өөрчлөлт нь түүний нүүрний төрхөд ч нөлөөлж, илүү зөөлөн, намбалаг харагдуулах болжээ.

(Зургийн тайлбар: Зүүн талд: Жү Хён Ён өмнө нь, Баруун талд: Жү Хён Ён дараа нь)

Хэдийгээр түүний энэ өөрчлөлт нь гадаад төрхийг нь бүхэлд нь орвонгоор нь өөрчлөөгүй ч шүдээ засуулсан нь гэрэл зургуудынх нь уур амьсгалыг эрс өөрчилсөн байна. Жүжигчин бүсгүй шүдний эмчилгээ хийлгэснээ нээлттэй хүлээн зөвшөөрсөн ч яг ямар ажилбар хийлгэсэн талаар мэдээлэлд тодорхой дурдаагүй аж.

Жү Хён Ён анх Coupang Play-ийн SNL Korea шоуны инээдмийн дүрүүд болон мартагдашгүй дүр төрхөөрөө олон нийтэд өргөнөөр танигдаж, өсөж яваа уран бүтээлчийн байр сууриа бататгасан юм. Үүний дараа тэрээр хэд хэдэн алдартай телевизийн олон ангит кинонд тоглож, жүжигчний замналаа бататгасан бүсгүй билээ. 

Ким Хён Ён (김현영) 1996 оны 1-р сарын 14-нд төрсөн бөгөөд Жү Хён Ён ( 주현영) гэх тайзны нэрээрээ илүү танигдсан юм. Тэрээр 2021 онд "SNL Korea" хошин шоу нэвтрүүлэгт, 2022 онд "Extraordinary Attorney Woo" (Ер бусын хуульч Ү) олон ангит кинонд тус тус тоглосноороо олны танил болсон. 2023 оны 2-р сарын 12-нд Жү "Hope Bridge" Үндэсний гамшгийн тусламжийн нийгэмлэгээр дамжуулан 2023 оны Турк, Сирийн газар хөдлөлтийн хохирогчдод туслах зорилгоор 30 сая вон хандивласан буянтан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08