Dark Light
Гадаад | 2026-11-12

КИРИЛЛ ДМИТРИЕВ АНУ-ЫН ЭЛЧ НАР БОЛОХ КУШНЕР, УИТКОФФ НАРЫГ ВНУКОВО НИСЭХ БУУДАЛД УГТАН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Абу Дабигаас хөөрсөн Америкийн Boeing C-40 Clipper онгоц Москвагийн цагаар 6:52 цагт Латви, Оросын хилээр нэвтэрчээ. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Жаред Кушнер болон Стив Уиткофф нарыг Внуково нисэх онгоцны буудалд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев угтан авсан тухай Интерфакс-ийн сурвалжлагч мэдээллээ.

Уиткофф, Кушнер нарын суусан Дмитриевийн цуваа Внуково нисэх буудлаас Москвагийн төв рүү орж ирлээ хэмээн РИА агентлаг мэдээлэв.

Уиткофф болон Кушнер нар Абу Дабид болсон Украины асуудлаарх гурван талт хэлэлцээний дараа өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах юм.

Бизнесмен Уиткофф болон Трампын хүргэн Кушнер нар энэ долоо хоногт Абу Даби хотод болсон Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээний талаар Путинд танилцуулах төлөвтэй байна.

Үүний дараа америкчууд Европын улс төрийн нийгэмлэгийн (EPC) дээд хэмжээний уулзалтад оролцохоор лхагва гарагийн орой Дублин хотод хүрэлцэн очсон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээр Ирландыг зорих юм. Зеленский тухайн үед Уиткофф, Кушнер нарыг Орост хийсэн айлчлалаасаа “нарийвчилсан мэдээлэл” авчирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08