Chinggis Warriors баг MESA Halloween Edition 2026 тэмцээнд түрүүлж, PGL Singapore Major 2026 тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулж чадлаа.
Энэхүү түүхэн үйл явдал нь Монголын цахим спортын (CS2) түүхэнд шинэ хуудас нээж байна. Монголын цахим спортын холбооноос (MESA) зохион байгуулсан тус тэмцээний шийдвэрлэх аваргын төлөөх тоглолтод "Chinggis Warriors" баг "Audacity" багийг 2:1-ийн харьцаатайгаар буулган авч, тэдний 9 дараалсан хожлын цувралыг зогсоосноор аваргын цомыг өргөсөн юм.
Монголын цахим спортын холбооноос зохион байгуулсан тус тэмцээний шийдвэрлэх аваргын төлөөх тоглолтод Chinggis Warriors баг өрсөлдөгчөө буулган авч, аваргын цомыг өргөсөн юм. Энэхүү тэмцээн нь олон улсын Valve чансааны оноо таслах хугацаанаас өмнө багуудын чансааг ахиулах хамгийн чухал хариуцлагатай тулаан байлаа.
Chinggis Warriors баг ийнхүү чансаагаа ахиулж, эрхээ баталгаажуулснаар ирэх арваннэгдүгээр сард Сингапур улсад зохион байгуулагдах 1.25 сая долларын шагналын сантай PGL Singapore Major 2026 тэмцээний тайзнаа The MongolZ багийн хамтаар Монголын хоёр баг эх орноо төлөөлөн дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөхөөр болж байна. Тус тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Chinggis Warriors багийн тамирчин Tikuak тодорч, Netcapital MVP цомын эзэн болжээ. Хилийн чанадад Монгол улсын нэрийг гаргаж, дэлхийн хэмжээний томоохон мажорын тайзнаа ийнхүү хоёр баг зэрэг өрсөлдөх болсон нь Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээсэн баярт үйл явдал болж байна.
Шинэчлэгдсэн статистик мэдээллээр Монголын алдарт The MongolZ баг тэмцээний дараагийн шатанд шалгарах эрхээ хамгийн түрүүнд бүрэн баталгаажуулж, чансааны нэгдүгээр байранд бичигдэж байна. Тэдний хоёрдугаар шатанд (Stage 2) шалгарах магадлал ерэн есөн хувиас давсан үзүүлэлттэй гарчээ.
Түүнчлэн саяхан болж өндөрлөсөн тэмцээнд түрүүлсэн Монголын Chinggis Warriors баг чансааны таамаглалаар тавдугаар байранд эрэмбэлэгдэж, мажор тэмцээнд оролцох магадлалаа ерэн хоёр хувьд хүргэж чадсан байна. Энэ нь тус баг дараагийн шатанд шалгарах маш өндөр давуу талыг өөртөө үүсгээд буйг харуулж байгаа юм.

Жагсаалтын бусад багуудын хувьд BC.Game баг ерэн есөн хувиас дээш магадлалтайгаар хоёрдугаар байранд бичигдэж байгаа бол TYLOO баг наян хоёр аравны гурван хувийн магадлалтайгаар гуравдугаар байранд, FlyQuest баг далан есөн хувийн магадлалтайгаар дөрөвдүгээр байранд тус тус эрэмбэлэгджээ. Ийнхүү мажор тэмцээний үндсэн шатны эрхийн төлөөх өрсөлдөөнд Монголын хоёр баг чансаа болон шалгарах магадлалаараа дэлхийн шилдэгүүдийг тэргүүлж, цахим спортын сонирхогчдын анхаарлын төвд байна.
ТАТАР МАЙДАР






Спорт





