Dark Light
Спорт | 2026-11-12

ХОЙД МАРИАНЫ АРЛУУДЫН U17 ШИГШЭЭ БАГ ЭХНИЙ ТОГЛОЛТДОО МОНГОЛД 2:0-ЭЭР ХОЖИГДЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хойд Марианы Арлуудын (CNMI) Сайпан хотод хэвлэгддэг, тэргүүлэх өдөр тутмын Marianas Variety сонин энэ тухай мэдээлжээ.

Тус сонины цахим порталд бичэнээр, Хойд Марианы Арлуудын (NMI) 17 хүртэлх насны эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг ням гарагт Кыргызстаны Бишкек хотод болсон Азийн хөлбөмбөгийн холбооны (AFC) U17 Азийн цомын 2027 оны урьдчилсан шатны эхний тоглолтдоо Монголын багт 2:0-ээр хожигдсон байна.

Монголын баг тоглолтын эхнээсээ түрэмгий тактик барьж, эхний хагасын ихэнх хугацаанд манай багийг хамгаалалтын тоглолт хийхэд хүргэсэн гэв. Хойд Марианы баг довтолгооны хэмнэлээ олж чадахгүй, дундын шугамд бөмбөгөө олон удаа алдаж байжээ.

Монголчуудын тасралтгүй довтолгоо эцэст нь Хойд Марианы хамгаалалтын шугамыг сэтэлж, эхний хагаст гоол оруулснаар 1:0-ээр тэргүүлж эхэлсэн юм.

Хоёрдугаар хагаст ч мөн ижил тоглолт давтагдаж, Монголын баг тоглолтын хэмнэлийг бүрэн хянаж байлаа. Хойд Марианы баг тоглолтыг эргүүлэхийн тулд хэд хэдэн сэлгээ болон өөрчлөлт хийсэн ч цөөн боломжоо ашиглаж чадалгүй, Монголын баг хоёр дахь гоолоо оруулснаар 2:0-ээр ялалт байгууллаа.

Хойд Марианы Арлуудын Хөлбөмбөгийн Холбоо олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа: “Хүссэн үр дүндээ хүрч чадалгүй талбайг орхих хэцүү ч, өнөөдрийн тоглолт манай залуус хэр их өсөж, сайжирсныг харууллаа” гэж дурджээ. “Бидэнд бахархах зүйл их байна, цаашид ч үүн дээрээ тулгуурлан улам хөгжих боломж бий” хэмээн бичжээ.

Мөн тус холбооноос баг нь “биднийг суудлаас маань өндөлзүүлсэн гоолын хэд хэдэн боломж үүсгэсэн ч бөмбөгийг хаалганд цохиж чадсангүй” гэж дурдсан байна.

Дараагийн хоёр тоглолт өөрийн гэсэн сорилтуудыг авчрах бөгөөд “арлын хөвгүүдийн хувьд цаг агаар улам бүр хүйтрэх болно” гэж холбооноос тэмдэглээд, “Бид өнөөдөр олж авсан туршлагаа ашиглан, эгнээгээ дахин цэгцэлж, дараагийн тоглолтод бэлтгэх болно” гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08