Dark Light
Гадаад | 2026-11-10

МОСКВА ХОТ БЕНЗИН БОРЛУУЛАЛТДАА ДАХИН ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Msk1.ru

Украины зэвсэгт хүчний зүгээс ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд (ГТБҮ) хийж буй цохилт эрчимжсэнтэй холбоотойгоор Оросын бүс нутгуудад үүсээд байсан түлшний хомсдол нийслэл Москва хотыг ч мөн хамарч эхэллээ. Тодруулбал, тус улсын төрийн өмчит "Роснефть" компанийн шатахуун түгээх станцууд (ШТC) нэг автомашинд 50 литрээс илүүгүй шатахуун олгох лимит тогтоож эхэлснийг оросын нийслэлийн "Msk1.ru" сайт мэдээллээ. 

Мөн автомашинаас гадна зөвхөн 20 литрийн багтаамжтай нэг металл канистрт шатахуун авахыг зөвшөөрч байгаа аж. Энэхүү хязгаарлалтыг долоо хоногийн өмнө цуцлаад байсан ч саяхан ийнхүү дахин сэргээсэн байна.

Энэ сарын эхээр Украины зэвсэгт хүчин Москва болон Москва орчмын бүс нутгийг шатахуунаар хангадаг "Роснефть"-ийн гол үйлдвэрүүд рүү дроноор довтолсон юм. Үүнд:

  • 11 дүгээр сарын 3-нд: Ярославль мужид байрлах, жилд 15 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай "Славнефть-ЯНОС" үйлдвэр цохилтод өртөв.

  • 11 дүгээр сарын 5-нд: Оросын гурав дахь том үйлдвэр болох Рязанийн ГТБҮ (жилд 17 сая тонн хүчин чадалтай) рүү дрон хаджээ.

Үүнээс гадна Самар муж дахь Новокуйбышевскийн ГТБҮ, Уфа хотын "Башнефть-Новойл", болон Саратовын ГТБҮ-үүд дараалан халдлагад өртсөн тул лимитийн хязгаарлалт Буриад, Карели, Красноярскт ч мөн хэрэгжиж эхэлсэн байна. Байгалийн чанадын хязгаарын (Забайкалье) эрх баригчид энэхүү хязгаарлалт орон даяар хэрэгжиж байгааг мэдэгджээ.

"Роснефть"-д үүссэн техникийн сорилт

"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, "Роснефть" корпораци Украины дайн дахин хоёр сар үргэлжилбэл бизнест нь урт хугацааны ноцтой хохирол учирна гэж үзэж байна. Оросын олборлож буй хоёр баррель тутмын нэгийг хариуцдаг тус мега компани халдлагын улмаас эвдэрсэн ГТБҮ-үүдээ засварлахад санхүүгийн болон барууны технологийн нарийн сэлбэг хэрэгслийн хомсдолоос үүдэн техникийн асар том хүндрэлтэй тулгарч эхэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08