Dark Light
Гадаад | 2026-11-26

КИМ ЖОН УН ТАКТИКИЙН ЦӨМИЙН ЗЭВСГИЙН ЧАДАВХИА ТЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун байлдааны төрөл бүрийн даалгавар гүйцэтгэхийн тулд тактикийн цөмийн зэвсгийг армийн олон салбарт нэвтрүүлж, ашиглах хүрээг нь өргөжүүлэхийг үүрэг болголоо. 

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн (KCNA) мэдээлснээр, тэрбээр Цөмийн зэвсгийн хүрээлэнд зочлох үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна. Ким Жон Ун орчин үеийн дайнд тактикийн цөмийн зэвсгийн цэргийн ач холбогдол өндөр байгааг дурдаад, цөмийн цэнэгт хошууны технологийг цаашид улам боловсронгуй болгож, хэрэглээг нь өргөжүүлэх шаардлагатайг онцолжээ. Хойд Солонгосын удирдагч Цөмийн зэвсгийн хүрээлэнгээс гадна зэвсгийн зориулалттай цөмийн материал болон цөмийн эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаатай танилцсан байна.

Хойд Солонгос тактикийн цөмийн зэвсгийг харьцангуй саяхнаас хөгжүүлж эхэлсэн юм. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сард болсон Солонгосын Хөдөлмөрийн намын VIII их хурлын үеэр Ким Жон Ун тактикийн цөмийн зэвсэг бүтээхийг тус улсын цөмийн хүчний гол тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон тодорхойлсон билээ.

Улмаар 2022 оны есдүгээр сард БНАСАУ-ын Ардын Дээд Хурал тус улсын цөмийн хүчний бодлогын тухай хуулийг баталсан юм. Уг баримт бичигт цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлүүдийг тусгасан бөгөөд зөвхөн гаднын халдлагын хариуд бус, улс орны удирдлага, цөмийн хүчний удирдлага-хяналтын тогтолцоо эсвэл стратегийн чухал байгууламжуудад аюул заналхийлсэн тодорхой нөхцөл байдал үүсвэл урьдчилан цөмийн цохилт өгөх боломжтой хэмээн хуульчилжээ.

2023 оны гуравдугаар сард Хойд Солонгос өөрийн бүтээсэн “Hwasan-31” тактикийн цөмийн цэнэгт хошуугаа олон нийтэд анх удаа ил болгосон юм. Пхеньяны мэдэгдэж буйгаар уг цэнэгт хошууны хийц нь түүнийг олон төрлийн пуужингийн системд суурилуулах боломжийг олгодог аж. Тухайлбал, Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр эдгээр цэнэгт хошууг “KN-23”, “KN-24” баллистик пуужингууд, “KN-25” олон пуужин харвагч систем болон далавчит пуужингуудад байрлуулах боломжтой юм. Мөн 2024 оны есдүгээр сард Хойд Солонгос уран баяжуулах байгууламжаа олон нийтэд ил болгож, дотоод зохион байгуулалтыг нь анх удаа харуулж байсан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08