Dark Light
Улс төр | 2026-11-26

МОНГОЛ УЛС НАТО-ГИЙН СЕМИНАРТ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | БХЯ

Батлан хамгаалахын дэд сайд, доктор, профессор, хошууч генерал Дашцэдэнгийн Баасандамбаа 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотод зохион байгуулагдсан сөрөн тэсвэрлэх чадавхын шилдэг туршлага солилцох олон улсын семинарт оролцлоо.

Тэрбээр семинарын үеэр Монгол Улсын сөрөн тэсвэрлэх стратегийн онолын үндэс, түүхэн хөгжил, практик туршлагын талаар илтгэл тавьж, оролцогч орнуудын төлөөлөгчидтэй санал солилцсон байна.

Монгол Улс 2012 оны гуравдугаар сард Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО)-тай “Түншлэл ба хамтын ажиллагааны хувьчилсан хөтөлбөр” байгуулснаар тус байгууллагын “Дэлхий дахины түнш” (Partners Across the Globe) орнуудын нэг болсон юм. Энэхүү түншлэлийн хүрээнд манай улс цэргийн алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, энхийг сахиулах ажиллагаа, кибер аюулгүй байдал, байгалийн гамшиг болон хямралын үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр олон улсын туршлага судалж, хамтран ажилладаг.

Ялангуяа сүүлийн жилүүдэд олон улсын аюулгүй байдлын орчин ээдрээтэй болж, эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд зуд, үер, гал түймэр зэрэг байгалийн гамшиг болон нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг даван туулах “сөрөн тэсвэрлэх чадавх” (Resilience) нь үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл болоод байгаа билээ.

НАТО-гийн Батлан хамгаалахын коллеж болон холбогдох бүтцүүд байрладаг Ром хотноо зохион байгуулагддаг энэ төрлийн бодлогын семинарт НАТО-гийн түнш болон хамтрагч 20 гаруй орны (Европ, Ази-Номхон далай, Ойрх Дорнодын түнш орнууд) төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын төлөөлөгчид буюу аюулгүй байдал, батлан хамгаалах, гамшгийн эрсдэлийн удирдлага, сөрөн тэсвэрлэх чадавхын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд оролцжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08