Dark Light
Нийгэм | 2025-05-06

Р.БАТБОЛД: СПОРТ БООЦООГ ҮЛДЭЭХ ГЭЭД БАЙГАА НЬ СОНИН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын гишүүн Р.Батболд “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хүрээнд яригдаж буй мөрийтэй тоглоомын зохицуулалттай холбоотойгоор шүүмжлэлтэй байр суурь илэрхийллээ. Тэрээр мөрийтэй тоглоомыг хязгаарлах нэрийн дор спорт бооцоог үлдээх гэж байгааг ойлгомжгүй, эргэлзээтэй хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлэв.

“Яаж үлдээх гээд байгаа нь сонин байна. Яаж хэрэгжүүлэх гээд байгаа юм гэхээр тэрийгээ мэдэхгүй байна. Мөрийтэй тоглоом, спорт бооцоо хоёр нэг платформ дээр байгаа шүү дээ. Энэ хоёрыг яаж салгаж спорт бооцоогоо авч үлдэх вэ гэдгээ мэдэхгүй байж балай юм яриад байх юм,” хэмээн тэрээр хэллээ.

Түүний үзэж буйгаар спорт бооцоо болон бусад төрлийн мөрийтэй тоглоом нэг ижил платформ дээр явагддаг тул тэдгээрийг технологийн болон хууль эрх зүйн хүрээнд ялган салгаж үлдээх нь бодит байдал дээр хэрэгжихэд хүндрэлтэй аж.

“Нэг бол хоригло, эсвэл нээ. Надад хардалт төрж байгаа. Нэг нөхөр спорт бооцооны гаднын сайтуудыг хаагаад өөрөө ийм сайт нээх гээд байгаа юм уу ч гэж бодох шиг,” хэмээн тэрээр нэмж хэлжээ.

Мөн тэрээр байнгын хорооны хуралдааны явцад процессын алдаа гарах вий хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлэв.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00