Dark Light
Эрүүл мэнд | 2026-04-29

ХӨСҮТ-ИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ЗАСВАРЛАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, тус төвийн цэвэрлэх байгууламжийг засварлах асуудлыг шийдвэрлэж, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мөн энэ үеэр “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.
”Вакцин,биобэлдмэлийн үндэсний төв агуулах” нь улсын хэмжээнд дархлаажуулалтад хэрэглэгдэх вакцины нөөцийг +2–+8°C, -15–-25°C, -70–-80°C гэсэн гурван өөр температурын горимд стандартын дагуу хадгалах, тээвэрлэх, түгээх орчин үеийн технологи бүхий, аюулгүй ажиллагаа бүрэн хангасан стратегийн ач холбогдолтой объект юм. Тус төвөөс аймаг, дүүрэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дархлаажуулалтын 610 гаруй нэгжид вакцин, дагалдах хэрэгслийг тасралтгүй түгээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тогтолцоог тасралтгүй, найдвартай хангах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10