Dark Light
Нийгэм | 2026-04-29

ХОНЬ: ӨӨРИЙН ДОТООД БОДЛОО СОНС

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өөрийн дотоод бодлоо сонс. Хэрэв та айдаст автаж байгаа бол юуг буруу хийснээ бод. Хов жив, эрх мэдлийн төлөө тэмцэлтэй тулгарах болно. Хэн нэгэн таны нэр хүндийг унагахыг оролдвол үнэнээс бүү нүүр буруул. Бусдын үйлдлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Зүгээр л үл тоомсорлон урагшаа алх. Өөрийнхөө юу хийвэл тохирохыг олж, ажил амьдралаа сайтар төлөвлө.

Үхэр: Бүх л өдрийн турш эргэн тойрон үүсэх бага сага асуудлуудыг зохицуулах гэсээр завгүй байх бололтой. Гэхдээ хамгийн гол хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зориглон зүтгэ. Харилцаа холбоогоо зохицуул. Үнэ цэнтэй ажил авахын тулд өөрийгөө ялихгүй зүйлээр сатааруулахгүй байх хэрэгтэй.Од эрхэс таны албан тушаал ахих хүсэл зорилгод туслахад бэлэн байна. Энэ өдөр хэт үнэтэй эд зүйл худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. 

Ихэр: Оюун санааны хувьд шинэ өөрчлөлт гаргах аргыг эрэлхийлнэ. Нэр хүндтэй хүмүүстэй холбоотой байх нь танд сайнаар нөлөөлөх байх. Таны сайхан сэтгэл харилцаа холбоог улам гүнзгийрүүлж, сэтгэл хангалуун байдлыг үүсгэнэ. Гэхдээ нууцлаг холбоо хамаарлаас үүсэх нөхцөл байдал танд санаснаас ч илүү их дарамт авчирч болно. Энэ дарамтаас болж уур бухимдалд баригдсаны хэрэггүй. Ойр дотнын хүмүүс гэнэтийн зүйл хүсэж магадгүй. Хэн нэгний чин сэтгэлийн үгийг ач холбогдол өгч сонс. 

Мэлхий: Олон нийттэй харьцдаг, нийгмийн салбарт ажилладаг мэлхийнхэн олон хүнтэй холбогдох бололтой. Цаг үеийн сэтгэл зовоосон асуудлыг ил гаргаж, бусадтай холбоо тогтоохыг оролд. Нийгэм дэх байр суурь дээшилж ирнэ. Өнөөдөр харилцаа холбоогоо өргөтгөх, хамт олныхоо дунд өөрийгөө ойлгуулахад нэн тааламжтай. Харин хайр дурлалын холбоо өөрийгөө илэрхийлэх боломжийг тань хязгаарлана.

Арслан: Чухал ажил хэрэг эхлэх бол эх сурвалж нь нотлогдсон мэдээлэл ашигла. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар байр сууриа дээшлүүлнэ. Бусдыг ялгаж харьцах нь таны нэх хүндэд муугаар нөлөөлнө. Хамт олондоо буруу ойлголт өгч болохгүй гэдгийг сана. Үзэл бодлоо зөв аргаар хамгаалах нь чухал. Зөн мэдрэмжээ хэрэгтэй үед нь дагах чадвараа сайн ашигла. 

Охин: Орон байр, эд хөрөнгийн асуудалд бүрэн анхаарахаас аргагүй болно. Гэр орондоо засвар хийж илүү тав тухтай болгох төлөвлөгөө гаргана. Энэ нь танд тайван амгалан, сэтгэл хангалуун амьдрахад тусална. Ажил дээрээ байдлыг ажиглаж, болгоомжтой байхгүй бол зөрчил өрнөж мэдэх бололтой. Аливаа мэдээлэлд өнгөн талаас нь бус сайтар нягталж хандах хэрэгтэй. 

Жинлүүр: Хөрөнгө санхүүгийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авахыг хичээ. Өмнөх ажлаа л цэгцэл. Олсон орлогоо чухал биш зүйлд үрэх зан төлөвтэй байна. Нөхцөл байдлыг үнэнээр нь хэлдэггүй эсвэл хэт хэтрүүлдэг хүмүүсээс холхон байх хэрэгтэй. Хайр дурлалын тал дээр та хэт мөрөөдөгч байна. Сэтгэл хөдлөлөөсөө болоод мөнгөө үрэхээсээ болгоомжил. Хурц, гярхай ухаан тань хэцүү үйл ажиллагааг зохицуулахад тусална. 

Хилэнц: Энэ өдөр саад тотгор их учрах хэдий ч та сөрөн зогсох чадвартай байна. Ирж буй боломжуудыг талархан хүлээж ав. Гэнэтийн адал явдлыг эергээр хүлээн авч цагийг зугаатай өнгөрүүлнэ. Таны эргэн тойронд юу болж байгааг сайтар ажигла. Шинэ сонирхсон зүйлээ хийхийн тулд урьдын байдлаа өөрчилж солино. Хайртай хүнтэйгээ аз жаргал өнгөрүүлэх мөч хормыг бүтээхэд эрч хүчээ зарцуул.

Нум: Шинэ мэдээлэл ашиглавал орлого нэмэгдүүлэх содон санаа орж ирж магадгүй байна. Гэхдээ хичээл зүтгэлээ зориулсан бүхэн тань үр дүнгүй болбол дэмий сэтгэлээр уналгүй туршлагатай мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Тэвчээртэй байж, уур бухимдлаа барихгүй бол дараа нь харамсах зүйл болж ч мэднэ. Иймээс энэ өдөр та өөрийн хувь хүнийхээ сайн сайхан чанаруудыг бүрэн дүүрэн харуулах гэж хичээхэд тохиромжтой. 

Матар: Харилцаа холбоо саатах нь зарим ажил хойшлогдох, уулзалт цуцлагдах нөхцөл үүсгэнэ. Гэрээ хэлэлцээрт сөргөөр нөлөөлөх үл ойлголцол үүсгэх байдлаас сэргийл. Бүх хөтөлбөр төлөвлөгөө төгс байх боломжгүй тул аливаад хянуур болгоомжтой ханд. Өөрийн нөхцөл байдлыг бодитоор үнэл. Хэт хийсвэр зөвлөгөөг дагахаас зайлсхий.

Хумх: Өөрийнхөө нууцыг дэлгэж хэт их зүйл ярихгүй байхыг хичээ. Энэ үед бясалгал хийхэд их тохиромжтой үе бөгөөд өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгож юу хүсэж мөрөөддөгөө олж мэдэх болно. Ажил хэргээ цэгцлэн саад болохоор зүйлүүдийг холдуулах нь амжилт олж болох арга зам байна. Хийх ёстой бусад зүйлүүдийн чинь өр зээлээ цагт нь төлөх заавал орсон байх ёстой. 

Загас: Амьдралдаа нэлээд том өөрчлөлт хийх гэж байгаа ч маш бүтэмжтэй болох нь. Энэ өдөр баяр жаргалаар дүүрэн байх нь таны удаан хүлээсэн мөч бололтой. Хэдий зарим зүйлд найз нөхдийн дэмжлэг орсон ч тэдний үүрэг байсан гэж үзэж болно. Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирна. Заяаны хань хүссэн бүрд амархан олдохгүй гэдэг үгийг сана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10