Dark Light
Нийгэм | 2020-02-18

АНУ-ЫН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ АР ГЭРИЙНХ НЬ ХҮСЭЛТЭЭР ЗОГСООЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Алтай таван богд ууланд авиралт хийхээр явсан АНУ-ын иргэн сураггүй алга болсон юм. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид есдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Алтай таван богдын Малчны оргил, Хүйтний оргилд эрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоож, Алтай таван богд уулын ойр хавьцаа газар нутгаар эрэн хайх ажиллагааг явуулж байв.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр 09 дүгээр сарын 27-оос эхлэн “Монголын Уулчдын холбоо”-ны уулчид болон баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын уулчин аврагчдаар хүч нэмэгдүүлэн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан боловч ар гэрийн хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг өнөөдөр зогсоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23