Dark Light
Нийгэм | 2020-02-18

УГААРТСАН ХҮНД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөнгөн хэлбэрийн угаартах үед илрэх шинж тэмдэг

  • Толгой эргэх
  • Дотор муухай оргих
  • Бөөлжих, огиудас хүрэх
  • Чих шуугих
  • Нүднээс нулимс гоожих
  • Угаарын улмаас ханиалгах, найтаах, амьсгал түргэсэх
  • Цээжээр өвдөх

Хүнд хэлбэрийн угаартах үед илрэх шинж тэмдэг

  • Унтаарах
  • Хүүхэн хараа өргөсөх
  • Таталт өгөх
  • Хий юм сонсох
  • Өтгөн шингэн мэдээгүй гарах
  • Амьсгалд өөрчлөлт орох
  • Биеэр цусархаг болон цэврүүт тууралтууд гарах

Дээрхи шинж тэмдэг илэрсэн үед цаг алдалгүй 103 дуудаж эмч иртэл дараах арга хэмжээг авч байхыг зөвлөж байна

  • Угаартсан хүнийг яаралтай цэвэр агаарт гаргаж, хажуу тийш нь харуулж хэвтүүлэх
  • Цамцыг тайлж, цээжийг ил гаргах ба биеийн бусад хэсгийг хучиж, дулаан байлгах
  • Нүүр, цээжийг хүйтэн ус цасаар норгох болон нойтон алчуураар үрж арчих
  • Хамрын салстыг хөвөн, цаас, шувууны өд зэргээр цочроож аль болох олон найтаалгахыг оролдох
  • Угаартсан хүн хариу үйлдэл үзүүлж байвал нэрээр нь дуудаж, сэрээх зэргээр аль болох унтуулахгүй байлгах
  • Уух чадвартай байвал чихэртэй халуун цай, кофе, чацаргана уулгах
  • Толгойд хүйтэн жин тавих
  • Хэрэв угаартсан хүн амьсгалахгүй байвал амьсгалын замыг чөлөөлж, цээж шахалтыг 30 удаа хийж, аврах амьсгалыг 2 удаа өгнө. Энэхүү үйлдлийг угаартсан хүнийг сэргэтэл болон эмч иртэл хийх.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21